-Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна-
Жил бүрийн есдүгээр сарын 16-ний өдөр “Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр” тохиодог бөгөөд энэ жил “Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга эргэн нөхөгдөж байна” сэдвээр тэмдэглэж байна.
Озон задалдаг химийн бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг хязгаарлаж хэрэглээнээс бүр мөсөн гаргах зорилготой “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол” 1987 онд батлагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 32 жил амжилттай хэрэгжиж, озон задалдаг 100 орчим бодисын хэрэглээг 99 хувиар бууруулжээ.
Химийн бодис, техник, технологийг ухамсартайгаар хэрэглэж, байгаль орчноо хамгаалахад идэвх, санаачлагатай байхыг уриалж байна
Үүний үр дүнд озоны давхарга эргэн нөхөгдөж эхэлж байгаа гэж судлаачид дүгнэж байгаа бөгөөд хойд туйлын озоны давхаргын хэмжээ 2030 онд, өмнөд туйлын озоны давхарга 2060 он гэхэд 1980 оныхтой ижил хэмжээнд хүртэл багасч нөхөгдөнө хэмээн таамаглаж байгаа аж.
Манай улсын хувьд 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн дэлхийн дулааралд хамгийн их нөлөөтэй гидрохлортфтортнүүрс төрөгчийн төрлийн бодис, технологитой бүх төрлийн бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг шинээр импортлохыг хориглох эхний алхам хийхээр төлөвлөсөн байна.
“Дэлхий гарагийн ирээдүй өнөөдрийн бидний үйлдлээс ихээр хамаарах учир хүн бүр озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах, аливаа химийн бодис, техник, технологийг ухамсартайгаар хэрэглэж, байгаль орчноо хамгаалахад идэвх, санаачлагатай байхыг уриалмаар байна” хэмээн тус хэвлэлийн хурлын нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн юм.
Захаас хөргөгч, хөлдөөгч битгий аваарай
Харин Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн “Машины эйркондэйшнээ хаана ч хамаагүй цэнэглүүлж болохгүй. Зарим газар дотор нь өөр бодистой холимог зүйлээр цэнэглэдэг. Энэ нь нэгээс хоёр сар яваад л хөргөлт өгч чадахгүй ажиллагаагүй болно. Улмаар таны машинд гэмтэл учрах аюултай. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр цэнэглүүлэх хэрэгтэй. Хэрэв хэтэвчиндээ хэмнэлттэй хандъя гэж бодож байвал, үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндийн төлөө зөв сонголт хийе гэвэл захаас хөргөгч, хөлдөөгч битгий аваарай. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн евро стандартын дагуу үйлдвэрлэсэн, эрчим хүчинд хэмнэлттэй, озоны давхаргад нөлөө үзүүлэхгүй хөргөгч хөлдөөгчийг нийгмийн хариуцлага бүхий компаниуд оруулж ирж байгаа. Бид эдгээр компаниудыг дэмжиж ажилладаг.
Озоны давхарга гэдэг нь хүний биед гарсан идээ бээрийг шахаад гаргачихвал дотроосоо өөрийгөө эдгээн шархаа нөхдөгтэй адил механизмтай амьд организм. Тэгэхээр озонд нөлөөлөөд байгаа хорт хийг зайлуулаад орхичихлоор өөрөө нөхөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл эдгэдэг озон эдгэдэг зүйл” хэмээв.
Мөн тус хурлын үеэр иргэд “Non CFC, Ozone friendly, Energy save” гэсэн бичиг бүхий хөргөгч хөлдөөгч сонгож ахуйн хэрэглээндээ ашиглахыг зөвлөж байлаа.