Банкны салбарын зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг Тѳв банкнаас арилжааны банкуудад хангаж ажиллах шаардлагатай санхүүгийн үзүүлэлтүүдийн тодорхой хэм хэмжээг тодорхойлж ѳгдѳг. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэж нэрлэдэг дараах санхүүгийн үзүүлэлтүүд нь банкны санхүүгийн эрүүл мэндийг илэрхийлнэ (хэрхэн тооцохыг журмаар баталдаг).
1.Ѳѳрийн хѳрѳнгийн хүрэлцээний үзүүлэлт
Зээлийн эрсдэл буюу олгосон зээл эргэж тѳлѳгдѳхгүй байх нь банкны санхүүгийн эрүүл мэндэд хүчтэй нѳлѳѳлдѳг, нэг гол эрсдэл юм. Эдийн засгийн ерѳнхий байдал эсхүл тухайн зээлдэгчийн бизнесийн онцлогоос болоод зээл эргэж тѳлѳгдѳхѳѳ байлаа ч харилцагч, хадгаламж эзэмшигчийн мѳнгѳ бүрэн бүтэн байх ёстой. Энэ баталгааг хангахын тулд банкуудад тодорхой хэмжээний ѳѳрийн хѳрѳнгѳтэй байх шаардлагыг тавьдаг. Ингэснээр алдагдлыг банк ѳѳрийн хѳрѳнгѳѳрѳѳ хааж, харин харилцагч хадгаламж эзэмшигч хохирохгүй үлдэнэ гэсэн үг юм. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь тухайн банк хэр эрсдэл даах чадвартай вэ гэдгийг харуулах чухал үзүүлэлт болдог.
2.Тѳлбѳр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт
Банк хуулиар харилцагчийн мѳнгийг анхны шаардлагаар нь гаргаж ѳгѳх үүрэгтэй байдаг. Үүнийг боломжтой байлгахын тулд банк хѳрѳнгийн тодорхой хэсгээ бэлэн мѳнгѳ, бусад түргэн борлогдох буюу хѳрвѳх чадвар сайтай хѳрѳнгѳ хэлбэрээр бэлэн байлгах шаардлагатай. Үнэт металл, Засгийн газрын үнэт цаас, Тѳв банкны үнэт цаас зэрэг нь зах зээл дээр хурдан борлогдож, шууд бэлэн мѳнгѳ болж хѳрвѳх чадвар ѳндѳртэй байдаг. Харин зээл бол ихэвчлэн эргэн тѳлѳгдѳж байж л бэлэн мѳнгѳ болох тул түргэн борлогдох зүйл биш юм. Тухайн банк хэр төлбөрийн чадвартай байна вэ гэдгийг энэ үзүүлэлт харуулна.
3.Зээлийн тѳвлѳрлийн эрсдэлийн зохистой харьцаа
"Бүх ѳндгѳѳ нэг сагсанд хийх хэрэггүй" гэдэг зарчим банкуудын хувьд ч чухал. Зээл олгохдоо газарзүйн байршлаас эхлээд эдийн засгийн салбар, зээлдэгчээ аль болох тѳрѳлжүүлэх нь зээлийн эргэн тѳлѳлтѳд учрах эрсдэлийг бага байлгах ач холбогдолтой. Эдгээрээс ялангуяа нэг зээлдэгч, түүнтэй холбоотой этгээдэд их хэмжээний зээл олгох нь зээл эргэн тѳлѳгдѳхгүй байх тохиолдолд банканд том эрсдэлийг үүсгэдэг тул зохицуулалтаар хязгаарлаж ѳгдѳг.
4.Гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа
Гадаад валютын эх үүсвэр татах, гадаад валютаар зээл олгох, эсвэл валютын арилжаа хийх нь арилжааны банкны ѳдѳр тутмын бизнесийн үйл ажиллагааны нэг юм. Гэхдээ ханш ѳѳрчлѳгдѳх үед валютын ѳглѳг, авлага нь хоорондоо хэт зѳрүүтэй бол эрсдэлийг үүсгэдэг тул зохицуулагчийн зүгээс зах зээлийн энэ эрсдэлийг бага байлгахын тулд дээд хязгаар тогтоож ѳгдѳг. Гадаад валютын нээлттэй позиц буюу валютын өглөг авлагын зөрүү нь банкны өөрийн хөрөнгийн тодорхой түвшнээс хэтрэх ёсгүй бөгөөд, ингэснээр ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг банк дааж чадна гэсэн үг юм.
5.Үндсэн хѳрѳнгийн харьцаа
Банк харилцагч, хадгаламж эзэмшигчдээс татсан эх үүсвэрээрээ үл хѳдлѳх хѳрѳнгѳ худалдаж авах гм зээл олголт, санхүүгийн зуучлалд хамаарахгүй зүйл хийх нь зохимжгүй. Иймд зохицуулагчийн зүгээс банканд эзэмшиж болох үндсэн хѳрѳнгѳ дээр нь дээд хязгаарыг тогтоож ѳгдѳг.
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн зохих ёстой хэм хэмжээ, түүнийг хэрхэн хангаж ажиллаж буйг улирал тутам банкууд вебсайт дээрээ мэдээлдэг. Мѳн санхүүгийн тайлангаа нийтэлдэг тул ер нь ямар хэмжээтэй банк вэ, бизнес нь хэр өсч байгаа, ашигт ажиллагаа нь хэр вэ, эрсдэл даах чадвар нь ямар түвшинд байна зэргийг үзэж болно. Үүний тулд активын хэмжээ, бүтэц болон өсөлт, чанаргүй зээл түүнд байгуулсан эрсдэлийн сан, цэвэр ашиг ба түүнийг нийт актив эсвэл ѳѳрийн хѳрѳнгѳд нь харьцуулсан харьцаа гэх мэт тухайн банкны санхүүгийн байдлыг илэрхийлэх энгийн үзүүлэлтүүд тус болно.