Өнөөдөр бол есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жил эхэлж, нэгдүгээр ангийн бяцхан сурагчид сургуулийн хаалгаар алхан орох дурсамжтай мөч. Бид энэхүү дурсамжит өдрийг тэмдэглэн, сургуулийнхаа нээлтийг хийж буй Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулиас сурвалжиллаа.
Тус сургуулийн нэгдүгээр ангид энэ хичээлийн жилд долоон бүлгийн 350 сурагч элсэж байгаа бөгөөд өнгөрсөн жил 66 хүүхэд 12-р анги төгссөнөөс бүгд их, дээд сургуульд элсжээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Т.Нарантуяа “2019-2020 оны хичээлийн шинэ жил нь боловсролын хөтөлбөрийг сайжруулах зорилтоороо онцлог болж байна. Манай сургууль сүүлийн гурван жилд гурван ээлжээр хичээллэсэн. Харин энэ жилээс хоёр ээлжээр хичээллэнэ” хэмээн ярив.