Скандинавын орнууд эрт дээр үеэсээ л уран баримал, гоёмсог архитектурын шийдлээрээ алдартай. Тэр дундаа Норвегийн хачирхалтай бөгөөд гайхалтай барилга, байгууламжууд дэлхийд танигдсан. Тэгвэл тэдний саяхан хийсэн бие засах газар дэлхийн хамгийн гоёмсог, гайхалтай нийтийн бие засах газар болсон байж мэдэх юм.
Марит Жастин Хауген, Дан Зохар нарын бүтээсэн энэхүү бүтээл гоо сайхны мэдрэмжийг хаанаас ч авч болохыг харуулах мэт. Магадгүй энэ бие засах газарт хэн хүнгүй очиж үзэхийг хүсэж буй биз ээ.
Тус нийтийн бие засах газар нь Гилдескэл хотоос холгүй Fv17 зам дагуу байрладаг аж. 433 км үргэлжлэх Хелгеландскистен замыг саяхан 1.5 сая еврогоор засварласан бөгөөд тус бие засах газар засварын ажлын нэг хэсэг юм.
Эх сурвалж: Boredpanda