Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт хоногт 3200 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалт орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн тус байгууламжийн бохир ус цэвэрлэх технологи, үйл ажиллагааг нэг барилгад багтаан угсарсан байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн тус ажлын үр дүнд цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усаа ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээнд ашиглах боломжтой болжээ.
Тус дүүрэгт цэвэрлэх байгууламжаас гадна:
- Алсын зайн удирдлагатай гүний худаг гурвийг
- 2х500 м3 багтаамжтай усан сан
- 22.8 км урт цэвэр усны шугам
- 4.8 км урт бохир усны шугам
- Бохир усны өргөлтийн насос станц
- Халаалтын зуух зэргийг байгуулсан юм.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс