Монгол Улс ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагын тактикийн хээрийн сургууль Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хээрийн сургалтын төвд энэ сарын 27-ны өдөр боллоо.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг сургуулиар байлдаан эхлэх дохио өгч, манай тал агаарын довтолгоо хийж эхлэв. Хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн энэ сургуулиар Халх голын байлдааны ерөнхий давшилтыг товч байдлаар үзүүлжээ. Хээрийн сургуулийн зүүн талаар манай улсын батальеон, ОХУ-ын батальеон баруун талаас давшилт хийв.
1930-аад оны сүүлчээр болж байсан дайн тулааны давшилтыг орчин үеийн техник хэрэгслээр хийж болох үзүүлэх сургалтыг хийлээ. Хэдийгээр бид энх цагт амьдарч байгаа ч дэлхийн улс орнуудад зэр зэвсэглэлийн хэрэглээ, хүчин чадал, хэрхэн хөгжиж байгааг эндээс харж болохоор байлаа.
Монгол, Оросын зэвсэгт хүчний хээрийн сургууль жил хоёр улсад ээлжлэн жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил ес дэх жилдээ боллоо. Энэ жилийн хээрийн сургуулилтад 50 гаруй төрлийн 300 орчим зэвсэг, техник ашигласан байна.