Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг шилдэг 250 гаруй бизнес эрхлэгчтэй уулзсан юм. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дараах мэдээллийг өгөв:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г гаргах буюу хувьцааг нь нээлттэй арилжихад бид хугацаа их алдсан. Тавантолгойн найман тусгай зөвшөөрөлд тулгуурлан IPO хийх бэлтгэл ажлыг олон талаас нь судалж байна. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдтай олон удаа ярилцсан. 1072 хувьцааны бүртгэлийг ирэх арван хоёрдугаар сараас өмнө дуусгана. Бид IPO-г 2020 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд гаргахаар тооцож байна. Энэ асуудлыг УИХ-аар оруулна. Дубайн гэрээ шиг дангаараа шийдэхгүй.
МҮХАҮТ-д болсон ээлжит уулзалтад бусад салбарын сайд нар, зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга, МҮХАҮТ-ын удирдлагууд оролцож, бизнес эрхлэгчдийн асуултад хариулсан юм.