Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан бэсрэг наадам “Хүй долоон худаг”-т боллоо.
Уг бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл, Х.Гантулга, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдав.
Булган аймгийн начин Б.Очирхүү нэгийн даваанд улсын харцага Т.Бэгзсүрэнг, Завхан аймгийн нэмэх начин М.Лувсандорж улсын начин Б.Бадамсүрэнг, Ховд аймгийн харцага Б.Сосорбарам улсын начин Г.Ганжадыг тус тус өвдөг шороодуулав. Хоёрын даваанд Завхан аймгийн арслан Ш.Пүрэвгарьд улсын харцага Б.Одгэрэлийг, Өвөрхангай аймгийн арслан Т.Ядамсүрэн улсын харцага Х.Гантулгыг, Баянхонгор аймгийн арслан М.Батцэнгэл улсын начин Д.Амарсайханыг тус тус орхисон юм.
Ийнхүү чансаа сайтай 64 бөхийн барилдаанд Завхан аймгийн харьяат, улсын начин Лхагваагийн Лха-Очир зургаа даван түрүүлж, Төв аймгийн харьяат, улсын заан Батзоригийн Батмөнх тав даван үзүүрлэлээ. Их шөвөгт Ховд аймгийн харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарсан юм.
Барилдааны оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
- Р.ПҮРЭВДАГВА у.а – Ш.Уламбаяр у.х
- М.ӨСӨХБАЯР у.з – М.Батцэнгэл а.а
- Б.БАТМӨНХ у.з – Т.Ядамсүрэн а.а
- Б.БАТ-ӨЛЗИЙ у.х – А.Отгонбаатар а.а
- Н.ЗОЛБОО у.х – Ц.Чимэддорж у.н
- Ч.ХӨХЧИРЭНГЭР у.н – Б.Бат-Эрдэнэ у.н
- Ч.Баянмөнх у.н – Л.ЛХА-ОЧИР у.н
- Ц.Одбаяр у.н – Ш.ПҮРЭВГАРЬД а.а
Дөрвийн даваа
- Р.Пүрэвдагва – Ш.ПҮРЭВГАРЬД
- М.Өсөхбаяр – Л.ЛХА-ОЧИР
- Б.БАТМӨНХ - Ч.Хөхчирэнгэр
- Б.БАТ-ӨЛЗИЙ – Н.Золбоо
Тавын даваа
- Б.БАТМӨНХ – Ш.Пүрэвгарьд
- Б.Бат-Өлзий – Л.ЛХА-ОЧИР
Зургаагийн даваа
- Б.Батмөнх – Л.ЛХА-ОЧИР
Т.Түмэндэмбэрэл