НМХГ-аас худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх шинээр болон шинэчлэн батлагдсан стандартыг өнөөдөр танилцууллаа. Ингэснээр аравдугаар сарын 1-нээс орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газар ажиллуулахгүй.
Манай улсад сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжин улсын хэмжээнд 7800 гаруй хоолны газар, цэг ажиллаж байгаагаас бизнесийн салбарт 5000 гаруй ресторан, бар, кафе, цайны газарт 30,000 гаруй ажилтан ажиллаж байгаа аж. Улмаар нийтийн хоолны салбарын орлого 2016 онд 231,4 тэрбум, 2017 онд 298,8 тэрбум, 2018 онд 397,2 тэрбум төгрөгт хүрч жил бүр өссөөр байна.
Хэдийгээр тус салбар хурдтай хөгжсөөр буй ч хоолны газрын 53 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, 31 хувь нь хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 41 хувь нь дотоодын хяналт журмыг бүрэн мөрддөггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зөрчил байсаар байна гэж ХХААЯ-наас мэдээлсэн юм.
Хоолноос үүдсэн хоолны хордлогот хавдрын өвчлөл буурахгүй байна
Хоолноос үүдсэн хоолны хордлогот хавдрын өвчлөл буурахгүй байгаа ба манай улсын хоёр хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн судалгаа байдаг. Хэрэглэгчийн зөв зохистой хооллолтын мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлага нь тус стандартыг шинэчлэх үндэслэл болжээ.
“Хоолны газрын нэр томъёоны тодорхойлолт”, “Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага”, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ” зэрэг үндэсний стандартыг 2017 онд шинээр болон шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ 8 удаагийн хэлэлцүүлэг хийн, санал авч энэ долдугаар сард тус стандартыг баталж, аравдугаар сарын нэгнээс мөрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
ТУС СТАНДАРТЫГ АРАВДУГААР САРЫН НЭГНЭЭС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ
Хоолны газруудад нийтлэг зөрчлийг гаргуулахгүй байхад анхаарч, шинэчилсэн стандартыг баталжээ. НМХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч, Хүнс судлалын Ухааны магистр О.Нямдаваа “Хоолны газрын агааржуулалтын системтэй холбоотойгоор оршин суугчдаас олон гомдол ирдгийг авч үзэн тухайн хоолны газрынхаа хүчин чадалд тохируулсан агааржуулалтын системийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу суурилуулах, мөн орон сууцны нэг давхарт хоолны газар ажиллуулахгүй байх заалтыг стандартдаа оруулж өгсөн. Түүнчлэн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой нарийн тусгаж өгсөн. Хоолны газрууд хог хаягдлаа хамаагүй, замбараагүй хаядаг. Харин үүнийг стандартчилснаар хатуу, шингэн, хуурай, дахин хэрэглэгдэх хаягдал гэж ангилан ялгаж тодорхой графикийн дагуу хаях, ингэхдээ зориулалтын таглаатай сав ашиглах гэх мэт заалтыг тусгаж өгсөн” хэмээлээ.
Шинэчлэн баталсан Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газарт тавих шаардлага үндэсний стандартын /MNS 4946:2019/ онцлог заалтууд:
- Хоолны цэсэнд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс сахарын агууламжийг заавал тавьсан байх
- Хоолны газрууд нь аяга таваг, халбага сэрээ, савх ариутгах төхөөрөмжтэй байх
- Үйлдвэрлэл үйлчилгээний үндсэн ажилтнууд нь заавал мэргэжлийн эсвэл мэргэшсэн байх
- Эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зохистой дадлын зөвлөмж, дүрэм, зааврыг хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан байна.
Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага /MNS 5021-1:2019/ үндэсний стандартад Монгол улсын худалдааны салбарт олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор нэр томъёоны тодорхойлолтыг шинээр оруулжээ. Үүнд “аутлет” гэж тодорхой үйлдвэрлэгчийн үлдэгдэл нөөц ихтэй барааг хямд үнээр худалдах дэлгүүрийг, “бутик” гэж чамин загварын хязгаарлагдмал эрэлттэй барааг худалдах дэлгүүрийг хэлнэ” гэх мэтээр тусгажээ.
Мөн хүнсний худалдаа эрхлэгч нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх, хүнсний аюулгүй байдлын сургалтад заавал суралцсан байхаар заажээ. Энэ заалтуудыг хэрэглэгчдийн аюулгүй, тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг хангах зорилготойгоор тусгасан байна.