Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх Азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралд Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Мальдив, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус хурлыг нээж үг хэлэхдээ “Монгол улс сүүлийн 20 жилд озон задалдаг бодисын хэрэглээнд хяналт тавих талаар ахицтай ажиллаж байна. Манай улс 2010 оны нэгдүгээр сард хлортфтортнүүрстөрөгчийн төрлийн бодисыг бүр мөсөн хэрэглээнээс халсан ба түүнээс хойш гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг 2030 он гэхэд бүр мөсөн хэрэглээнээс халах зорилготой ажиллаж байна.” хэмээсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, озоны цоорлоос дэлхий нийтийг хамгаалах асуудлаар улс орнууд ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар харилцан арга туршлагаа солилцож хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдааныг зохион байгуулж, олон улс үндэстнийг нэг дор цуглуулснаараа Монгол улс бүс нутгийн хэмжээнд худалдааны чухал түншлэгч улс орнуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулаад зогсохгүй Монреалийн Протоколын хэрэгжилтэд бодитой хувь нэмрээ оруулж буй хэрэг аж.
Монреалийн Протокол (1987) нь озоны цоорхойг үүсгэдэг буюу озон задалдаг 100 гаруй химийн бодисын 99 гаруй хувийг үе шаттай бууруулсан. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх олон улсын гэрээг үзэглэсэн нь түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц байгаль орчны тухай хэлэлцээр болжээ. Өнөөгийн байдлаар озоны цоорхойн хэмжээ багасгах төлөвтэй ажиглагдсан байна.
Мөн хуралдааны үеэр озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг дэмжих, олон нийтэд түгээх зорилгоор “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи (O2C)” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Аж ахуй нэгжүүд өөрсдийн дэвшилтэт технологийг Монгол Улсын бодлого боловсруулагчид, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчдөд танилцуулав. Хөргөлт агааржуулалт халаалтын салбар дахь одоогийн чиг хандлага, ирээдүйд Монголын зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцлээ.
Энэ жил дэлхийн улс орнууд Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй хүлэмжийн хий гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэл болон хэрэглээг эрс багасган, дэлхийн дулаарлыг сааруулах үйлсэд чухал алхам хийжээ. Гидрофторт нүүрстөрөгч нь дангаараа озон задалдаггүй хэдий ч дэлхийн дулааралд нөлөөлөх чадвараараа нүүрстөрөгчийн давхар ислээс хэд дахин илүү хүлэмжийн хий аж.
Мөн манай улс озон-уур амьсгалыг зөөлрүүлэх үүднээс ажиллаж дараах үр дүнд хүрчээ.
- Озоны давхаргыг хамгаалах 15 гаруй холбогдох хууль, бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан.
- Мөн гидрохлорт фторт нүүрстөрөгчийн бодист суурилсан хөөсөнцрийн үйлдвэрлэл, зарим гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг хориглохын зэрэгцээ озонд ээлтэй орлуулах бодисын хэрэглээг дэмжихийн тулд татвараас чөлөөлөх арга хэмжээ авсан.
- Хууль сахиулах ажилтнууд, гаалийн байцаагчдыг тогтмол сургалтад хамруулж, хилийн томоохон боомтуудад хөргөх бодис таних тусгай төхөөрөмж тарааж хэрэглэх болсон.