Төгөлдөр хуурч, АНУ-ын Аризонагийн их сургуулийн докторант Э.Мөнхшүртэй ярилцлаа. Тэрээр Флорида, Мичиган, Чикаго, Луизана зэрэг олон газрын тоглолтод оролцож, “Монголын төгөлдөр хуурч” хэмээн цоллуулж яваа хөгжимчин бүсгүй юм. Чикаго хотын ДэПол урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Э.Мөнхшүр докторын судалгааны ажлаар эх орондоо ирэхэд нь ярилцлаа.
-Яагаад АНУ явах шийдвэр гаргасан бэ? Гадаадад суралцах шийдвэр гаргахад юу нөлөөлж байв?
-АНУ-ыг найман жилийн өмнө зорьж байлаа. СУИС-д төгөлдөр хуурч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Төгсөхөөсөө өмнө 2009 онд ДБЭТ-т, дараа нь Улсын Филармонийн тайзнаа тоглочихсон байсан. Өөрийгөө сорьмоор санагдаад АНУ-д сурахаар явж байлаа. Одоо Аризонагийн их сургуулийн докторын зэрэгт давхар мэргэжлээр суралцаж байна. Миний нэгдүгээр мэргэжил төгөлдөр хуурч, дөрвөн настайгаасаа тоглосон. Хөгжимчид ихэнхдээ хоёр дахь мэргэжлээ судлаач, онолч гэж сонгодог бол би өөрийн сонирхлоор энтрепренер чиглэлийг сонгосон. Төгөлдөр хуурч бол намайг тодорхойлох зөвхөн нэг хэсэг.
-"Хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг горилон суралцаж байгаа юм байна. Б.Шарав гуайтай өмнө нь уулзаж байсан уу?
-Б.Шарав гуайн бүтээлийг тоглож байхыг харж байсан. Хөгжмийн зохиолчийн хувьд мэддэг байсан. Судалгааны ажилтай холбогдуулан утсаар ярьж мэдээлэл авдаг байлаа. Өнгөрсөн жил Монголд ирэхдээ эмнэлэгт уулзаж, уран бүтээлийнхээ дээжийг өгсөн. Б.Шарав гуайг өөд болсонд маш их харамсаж байна.
-Энэ сэдвийг сонгосон шалтгаан юу вэ?
-Б.Шаравын уран бүтээлээр дамжуулж Монголыг дэлхийд таниулах, эх орныхоо тухай мэдээллийг түгээх зорилготой. Таниулахын тулд урлаг, ёс заншлаа сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо судалгааны ажлаа хийгээд Б.Шарав гуайн шавь нар, найз нөхөд, мөн түүний уран бүтээлийн хамтрагч нартай уулзаж байгаа. Докторын зэрэг хамгаалахад лекц тоглолт, диссертац гэсэн хоёр төрлийн шалгалт өгнө. Лекц тоглолт нь судалгааны ажлаас олсон мэдлэг, мэдээллээ хуваалцахын зэрэгцээ бүтээлүүдийг төгөлдөр хуурт тоглож үзүүлдэг.
Энэ чиглэлийн судалгаа хийхээр төсөл бичээд АНУ-ын Засгийн газраас санхүүждэг Америк-Монгол судлалын төвөөс санхүүжилт хүсэхэд дэмжсэн. Тус төвийн дэмжлэгээр арван судлаач манай түүх, соёл, шашин эдийн засгийн байдлыг судлахаар надтай хамт ирсэн.
Зохиолчийн бүтээлийг хүнд хүргэснээрээ л хамгийн их баясдаг.
-Америкт төгөлдөр хуурын хичээлийн хөтөлбөр өөр хэлбэрээр явагддаг байх. Монгол улсынхаас ялгаатай тал нь юу вэ?
-Америкт төгөлдөр хуурын тоглолтууд олон болохын зэрэгцээ оюутнууд ч өөрсдөө их үздэг. Манайд аль аль нь арай л дутмаг. Хичээлийн хөтөлбөр нь илүү зохион байгуулалттай болохоор хичээлүүд үр дүнтэй явагддаг. Оюутнууд багшийн өгсөн даалгаврыг хойшлуулалгүй цаг тухайд нь хийж, өөрийгөө дайчилж чаддаг. Америкт оюутнууд “Би үнэхээр сурч, сайжрахыг хүсэж байна” гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй. Сургалтын зээл гэж асар үнэтэй зүйл байна. Тийм болохоор зүгээр сууж өөрийгөө насны өрөнд оруулахгүй. Санхүүгийн хувьд хүнд учраас утга учрыг нь ойлгож, бусдаас илүү байхыг эрмэлздэг. Системийн ялгаа үнэхээр байгаа юу гэвэл байгаа. Монгол оюутнуудад хандаад “Чи өөрөө л хамгийн сайн байхыг хичээ, үнэхээр суралцаж сайжрахыг хичээ” гэж хэлмээр байна.
-Монголд эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сургахыг хичээх боллоо.
-Америкт хүүхдүүд ихэвчлэн бага ангиасаа ямар нэгэн хөгжмийн зэмсгээр хичээллэдэг. Зарим нь нэг хөгжмийг сонгон сонирхлоороо олон жил хичээллэдэг. Манайд бол чи энэ зүйлийг хийж байгаа бол мэргэжлийн болох хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Хүн болгоныг л хөгжмийн талаар ойлголт, мэдлэгтэй болгох хэрэгтэй гэж боддог. Одоо манайд хөгжмийн сургалтууд олон болж. Буруушаах зүйл байхгүй. Үе үеэрээ олон жил явж байж сургалтууд болон хөгжмийн тухай хүмүүсийн мэдлэг, боловсрол дээшилнэ. Эцэг, эхчүүд төгөлдөр хуурын сургалт гоё гээд л хүүхдээ сургаж байгаа. Гэхдээ зарим нь яагаад хэрэгтэй гэдгийг мэддэггүй. Үүнийг бага насны хүүхдэд ойлгуулах хэрэгтэй.
-Төгөлдөр хуур хүнийг яаж төлөвшүүлдэг вэ?
-Япон, Америк зэрэг хөгжилтэй орнуудад хөгжмийн боловсрол 18 сартайгаас эхэлдэг болчихсон. Хүүхдэд их нөлөөлдөг. Хөгжим тоглодог хүн тоо, хэлэндээ сайн болчихсон байдаг. Зан чанарын хувьд тууштай, нямбай няхуур болж эхэлдэг. Аливаа зүйлд нухацтай хандаж, гүйцэтгэл сайтай хийхийг хичээдэг. Сууж чаддаг хүн болно. Юмыг сонсоод боддог хүн болно. Хоёрхон нот холбохын тулд олон цаг давтана шүү дээ. Ямар ч зүйлийг төгс хийх хүсэл эрмэлзэлтэй. Мэдээж гэр бүлийн хүмүүжил бий. Харин төгөлдөр хуур тоглох нь хүнийг тууштай нямбай, хөдөлмөрч болгох замыг нээдэг.
-Мөн ихээхэн бэлтгэл, тэвчээр шаарддаг шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Урлагийн хүмүүс нэг талаараа цэрэгжилтийн байдалтай байдаг. Хийж байгаа зүйлээ төгс болгох гэж олон сар дахин давтсаар л байдаг. Надад хүүхэд насыг мэдрээгүй үе бий. Зүгээр л хөгжим тоглох ёстой гэсэн ажилчин шиг өсчихсөн үе байдаг. Өсвөр насандаа бэлтгэл хийхгүй зугтаж, дургүй болох үе байсан. Бүр багаасаа хуваарийн дагуу бэлтгэл хийдэг байлаа.
-Төгөлдөр хуур тоглохын юунд шунан дурладаг вэ? Ямар мэдрэмж авдаг вэ?
-Хөгжим тоглохын тулд судалгаа хийх шаардлагатай. “Энэ хүн чинь хэн юм бэ”, “Энэ бүтээлийг ямар үед зохиосон байна”, “Амьдралд нь юу тохиолдож байсан бэ” гэх зэргээр хөгжмийн зохиолчийг судалж эхэлнэ. Чин сэтгэлээсээ хөгжмийн зохиолыг мэдэрсний дараа тайзан дээр тоглоно. Тухайн уран бүтээлийг үзэгчдэд хүргэхийн тулд дотор нь орж жүжиглэдэг. Зохиолчийн бүтээлийг хүнд хүргэснээрээ л хамгийн их баясдаг.
-Сэтгэлд хоногшсон тоглолтуудаасаа дурдаж болох уу? Алдарт Карнеги концертын танхимд тоглож байжээ?
-Флоридад уран бүтээлчээр ажиллаж, суралцаж байхдаа Монгол улсаа төлөөлөөд олон тэмцээнд оролцдог байсан. Нэг тэмцээнд нь хоёрдугаар байранд орж, шагналд нь гоцлолоор Карнеги концертын танхимын нэг тоглолтод Бетховены "Sonata"-г тоглох эрх авсан юм. Канад улсаас үеэл эгч маань гэр бүлтэйгээ ирж, баярыг минь хуваалцаж байлаа.
Би жил болгон бие даасан тоглолт хийдэг. Амархан биш, надаас маш их юм шаарддаг. Бие даасан гэдэг нь бүтэн цаг хагасын турш ганцаараа төгөлдөр хуур тоглохыг хэлнэ. Энэ нь оюуны чадамж маш их шаарддаг, оюуны өндөр ачаалалтай ажил. Флоридад уран бүтээлчээр зэрэг дээшлүүлэх сургалтад сууж байхад сургуулийн зүгээс зохион байгуулж буй бүх тоглолтод оролцохыг хүсдэг байлаа. Өдөр бүр тоглолттой үе ч байсан. Хүмүүсийн тоглолтод оролцохоос гадна аялан тоглолтоор явдаг. Өөр сэтгэлд хоногшсон тоглолтоос гэвэл Шинэ Зеландын дуурийн дуучны хамт Флоридагаар аялан тоглосон. Трампын амралт цогцолборт мөн тоглож байлаа. Төгөлдөр хуурын тэмцээний хувьд тоглолт хэлбэрээр явагддаг тул үзэгчид төлбөр төлөөд үздэг.
-Танай гэр бүлээс урлагийн хүн байдаг уу? Олон хөгжмийн зэмсгээс төгөлдөр хуур сонгож хичээллэсэн нь хэний сонголт байв?
-Манай гэр бүлээс урлагийн хүн байхгүй, бизнес эрхэлдэг хүмүүс. Тийм учраас давхар мэргэжлээр энтрепренер чиглэлийг сонгосон. Би анх төгөлдөр хуур сонирхоогүй. Загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан. Одоо ч хэвээрээ. Манай аавын шийдвэрийг гэрийнхэн дэмжсэн. Гэхдээ сүүлд би өөрөө Хөгжим бүжгээс СУИС-ийн төгөлдөр хуурын ангид орох шийдвэр гаргасан. Аав, ээж оролцоогүй. Америкт мэргэжлээрээ магистрт дараа нь докторт суралцах ч миний шийдвэр байсан. Гэрийнхэн маань “Чи үнэхээр докторт суралцах гэж байна уу, өөрийгөө зовоох гэж байна уу” гэж асууж байсан. Болно гээд зөрөөд явсан. Санасан юмаа хийж байгаа нь хамгийн чухал. Гадаадад сурч, амьдрахад асуудал их гарна. Шалгуур, сорилтууд ч их. Сэтгэл санааны хувьд дэмжих хүнгүй үе ч бий.
БИ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ТҮҮНД ЗОХИЦНО ГЭСЭН АМЬДРАЛЫН ФИЛОСОФИТОЙ
Гэрийнхэн маань “Чи үнэхээр докторт суралцах гэж байна уу, өөрийгөө зовоох гэж байна уу” гэж асууж байсан.
-Тийм үеийг хэрхэн давж туулсан бэ?
-Олон төрлийн сонирхсон зүйлээ хийгээд өөрийгөө тайвшруулж, олон аргаар бухимдлаа тайлах гэж оролддог. Бясалгал, йог хийхээс гадна спортоор хичээллэж, ном уншдаг.
Намайг зовоосон хүмүүсийг хүртэл уучилж, хайрлахыг сурч байна. Хүн сэтгэл санааны хувьд хүчтэй байж л давж байгаа юм. Маш их ачаалалтай, унтах завгүй явахаар бие сульдаж, тоглох аргагүй болох үе байна. Зарим оюутнууд докторын сургалтаа эхлүүлчхээд болих тохиолдол бий. Төгөлдөр хуур тоглоочоор докторт суралцаж байгаа оюутнууд маш их академик лекц авдаг. Гурван жилд нийтдээ 150 кредит судалсан.
Гадаадад сурснаар хувь хүний хувьд хөгжиж, өөрчлөгдсөн гэж бодож байна. 19 настайдаа сургуулиа төгсөөд Америк явахдаа маш дэврүүн охин байсан. Тухайн үед юм амархан шийдэгддэг, асуудалгүй үе байлаа. Бүх зүйл амархан гэсэн эерэг сэтгэлгээтэй байсан бол одоо бүх зүйл ээдрээтэй гэхдээ болно гэж боддог болсон. Ингэж хувь хүн төлөвшдөг юм байна. Би нөхцөл байдал ямар байна түүнд дасан зохицно гэсэн амьдралын философитой хүн. Аливаа зүйл бодсоноос өөр байвал цочролд ордоггүй. Ерөөсөө яг ус шиг хэлбэргүй хүн.
-Бэрхшээл тулгарч, сэтгэл санаагаар унасан үедээ олон зүйл сонирхож хийдэг байх нь.
-Америкт сурсан гурван сургуульдаа элсэхийн тулд 30 гаруй сургуулиар явж өргөдөл өгч байлаа. Ингээд явж байхад сэтгэлээр унах тохиолдол гарна. Үгээр өөрийгөө зоригжуулдаггүй. Тэр үед ямар гарц байна, юу хийх вэ гэдгээ л боддог. Би ерөнхийдөө олон зүйлд дурлаж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх сонирхолтой. Хаднаас олстой буух, туялзуур сэлмээр хичээллэх, мотоцикл унах, ууланд аялах, усанд сэлэх, дугуй унах гэх мэт зүйлсэд сонирхолтой. Ерөөсөө зүгээр сууж чаддаггүй. Сүүлийн үед нум сум харваагаар хичээллэх болсон. Байгаа бага багаар холдуулаад л явна. Оюуны чадамж шаарддаг ажилтай хүн заавал дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болчихдог.
-Монголдоо ирэх төлөвлөгөө байна уу?
-Америкт очоод сурагчдаа хүлээж аваад багшийн ажлаа үргэлжлүүлнэ. Монголд гэрээр хүүхдүүдэд багшилдаг байсан юм. 2016 онд Америкт төгөлдөр хуурын сургалтын төвөө нээж байлаа. Докторт суралцаад гурван жил өнгөрчээ. Жилийн дотор төгсөнө гэсэн төлөвлөгөөтэй. Монголдоо байнга ирнэ. Уртын дуу дуулж, морин хуур тоглоод сурчихмаар байна. Хөдөө ганц сар амьдарч үзье гэж боддог. Докторын сургалтаа төгсөх жилийн хооронд юу болохыг сайн хэлж мэдэхгүй байна.
-Мэргэжил нэгт залуучуудад хандан юу гэж хэлмээр байна?
-Хэрэв урлаг соёлын оюутнууд мэргэжлээрээ гадаадад суралцах хүсэлтэй бол надаас зөвлөгөө авч болно. Би туслахад бэлэн. Өөрийн туршлага, мэдлэгээс хуваалцъя. Хүн гадаадад сурч, амьдарснаар хувь хүнийхээ хувьд хөгжиж, мэргэжлээ ч дээшлүүлнэ. Би анх сургуульдаа бүртгүүлж тэтгэлэг авахад хэн нэгэн тусалж байгаагүй. Бүхнийг өөрөө судалж учрыг нь олж явсан болохоор мэддэг бүх зүйлээ хэлж өгч тусална.
-Ярилцсанд баярлалаа.