gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатар дахь Бритиш сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Бизнес
2019-08-20
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2019-08-20

Монгол улсад Их Британийн Боловсролын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлдэг Улаанбаатар дахь Бритиш Сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, сурагчдаа угтан авлаа.

Сургуулийн захирал хадагтай Карен Морт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 2019-2020 оны  хичээлийн жилд олон шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ ОУ дахь магадлан итгэмжлэлээ амжилттай бататган ажиллаж байгаагаа онцолсон юм. Мөн тэрээр 2019 оны төгсөгчдийн  олон улсын их сургуулиудад  элсэн орох буюу A-Level шалгалтын өндөр үзүүлэлтэд баяр хүргэн мэндчиллээ. Эдгээр төгсөгчдийн шалгалтын дүн дэлхийн дундаж үзүүлэлтээс өндөр байгааг мөн дурдсан юм.

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийн хамгийн хүндтэй зочин нь Их Британи Умард Ирландын Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малон байлаа.

Эрхэмсэг ноён элчин сайд “Зөв боловсрол эзэмшсэн бол таны амьдралын зам зөв байх болно. Боловсролыг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Зөвхөн сургуульд суран эзэмшиж буй нь боловсрол биш юм. Хүндлэл, хариуцлага, тэвчээр, нинжин сэтгэл, шаргуу хөдөлмөр, хөрвөх чадвар, сониуч зан, идэвх зэрэг амьдралын үнэт зүйлс, ур чадварт та бүхэн суралцах болно” гэж дурьдаад Их Британи ба Монгол улсын хоорондох соёлын харилцаанд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн гүйцэтгэж буй үүрэг чухал болохыг тодотгосон юм.

Шинэ хичээлийн жилд нийт 35 магадлан итгэмжлэгдсэн Англи багш нар Их британы боловсролын хөтөлбөрийн дагуу Монгол улсад ажиллаж буй гадаад иргэдийн хүүхдүүд болон Монгол хүүхдүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлдэг. Үүгээрээ ч Бритиш сургууль бусад сургуулиас онцлог байдаг.

Хичээлийн шинэ жилийн нээлтийг төгсгөлд Улаанбаатар дахь Бритиш сургууль эрдэм мэдлэг, суралцах хүсэл тэмүүлэл басхүү бие даасан байдлыг билэгдсэн шинэ логогоо танилцуулсан юм.

Үүнээс гадна өнгөрсөн зуны хугацаанд тус сургууль сурагчдын сурах орчинг улам сайжруулахын сацуу, мэдээлэл технологийн тэнхимүүдийн бүрэн шинэчлэлт хийж, сурагч бүрийн эрүүл мэндийг тогтмол хянах боломжтой эрүүл мэндийн төв байгуулж, номын сангаа өргөтгөж, багш нарынхаа ажиллаж, амьдрах орчинг шинэчлэн тохижуулжээ.

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн төгсөгчид Их Британи, АНУ-ийн бүхий л их дээд сургуулиудад шууд элсэн суралцах боломжтой байдагийн зэрэгцээ ерөнхий боловсролын гэрчилгээг сурагчийн сонголтод үндэслэн олгодог нь уг сургуулийн давуу тал юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан