Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин дараах мэдээллийг өгөв:
Өнгөрсөн сард 105-188мм хур тунадас орж, энэ зун тунадас ихтэй байлаа. Энэ сарын 24-26, 28-31-нд ихэнх нутгаар бороо орох, энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна.
Хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрдөг учир есдүгээр сарын сүүлийн хагаст энэ үе тохиож, цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Энэ хавар арай эрт дулаарч, олон жилийн дунджаас эрт бороо орж, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрөн үерийн түвшинг даваад байна.
Арваннэгдүгээр сараас эхлэн хөрс нэлээд гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтон, хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.
Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ жил их бороо орсон учир хөрс чийгээр ханасан, цасан бүрхүүл ихээр тогтох төлөвтэй.
Арван нэгдүгээр сарын дунд үеэр цасан бүрхүүл тогтож, цаашид хайлахгүйгээр өвлийн саруудад нэмэгдэж зузаарах төлөвтэй байна. Энэ өвөл хур тунадасны эрчимшил, аэросинопитикийн нөхцөлөөр тооцож үзвэл өвөлдөө уулархаг нутгаар цас ахиухан орж, нэлээд зузаан цасан бүрхүүл тогтох, баруун, төвийн бүсийн зарим сумдын нутгаар 10, 11 дүгээр саруудад бороо, цас холилдон орсноос үүдэн малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулж болзошгүй байна.
7, 8-р саруудад ихэнх нутгаар хур тунадас ахиу орсноос үүдэн хөрсний чийг хангалттай байгаагаас арваннэгдүгээр сараас эхлэн хөрс нэлээд гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтон, хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.
Өвөлжилтийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, малын тэжээл, хадлангаа бэлдэх зэргээр өвлийн бэлтгэлээ сайн хангаж ажиллахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.