Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй GSP+3 төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран эрсдэлт бүлгийн хүүхэд, гэр бүл, залуучуудтай ажиллах, тэднийг сургаж амьдрах чадвар эзэмшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хэрэглэгдэх сургалтын гарын авлагыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүллээ.
Энэ хүрээнд хүүхэд, залуусыг хүүхдийн хөдөлмөр, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх, ойлголт мэдлэгийг нь дээшлүүлэх, чадавхжуулах зорилготой “Эрх, үүрэг, оролцоо” гарын авлагыг боловсруулсан ОУ-ын зөвлөх Бусакорн Сурияасарн хэлэлцүүлэгт оролцон, гарын авлагыг манай улсын нөхцөлд нийцүүлэн боловсруулах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, багш, мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун “Гарын авлагыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хөгжлөө дагаад нийгэм өөрчлөгдөж, хүнд хүргэх гэж байгаа үйлчилгээ өөрчлөгдөж шинэчлэгдэх шаардлага тулгардаг. Бидний гарын авлагаа шинэчлэх үйл ажиллагаа нь цаг үеэ олсон гэж үзэж байна. Энэ жилд бидний төлөвлөж байгаагаар “Эрх үүрэг оролцоо” гарын авлагын хүрээнд үндэсний таван мастер багшийг мөн 25 сургагч багш нарыг бэлдэхээр төлөвлөж байна. 2007 онд гарын авлагыг гарган сургагч багш нарыг бэлтгэхэд хөдөлмөрийн сүлжээ, төрийн бус байгууллагынхан идэвхтэй оролцож байсан. Манай энэ удаагийн гарын авлага нь өнгөрсөн болон ирээдүйг холбосон, өмнөх гарын авлагын алдааг зассан хэрэгцээтэй гарын авлага болно гэсэн итгэлтэй байгаа” гэлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Эрх үүрэг оролцоо” гарын авлагыг анх манай улс Олон улсын төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2007 онд ашиглаж байсан. Гарын авлага нь 11 модултай, хүүхэд, гэр бүл, залуучуудыг чадавхжуулах зорилготой мөн хүний эрхийн асуудлууд, ажил мэргэжлийн чиг баримжааны ойлголт, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, цахим мөнгөний менежмент үндсэн өргөн хүрээний агуулгыг тусгасан гарын авлага байгаа юм.
Өнөөдрөөс 22-ны өдөр хүртэл гарын авлагыг цаашид хэрэглэх байгууллагуудтай уулзахын зэрэгцээ өмнө нь хэрэглэж байсан хэрэглэгчдээс тухайн гарын авлагыг хэрхэн өөрчлөх, ямар саналуудыг тусгах шаардлагатай вэ гэсэн уулзалтуудыг зохион байгуулна” гэв.
Ц.Уянга