Охин шүүгчдэд гэр бүлийнхээ амьдралын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн байна.
Н.Мухаммед хэлэхдээ “Миний нөхөр надаас этгээд зүйл хийхийг шаарддаг байсан
тул би түүнээс зугтаадаг байсан. Гэсэн хэдий ч тэр намайг барьж аваад юу хүссэнээ
хийдэг байсан. Хашаан дотроо тоглох гэхээр намайг зодож, унтлагын өрөө рүү
чирдэг байсан юм. Ийм маягаар хоёр сар болгосон” гэв.
Охин одоо нагац ахындаа амьдарч байгаа. Түүний эцэг нь саяхнаас ажилгүй болсон
бөгөөд сэтгэл санааны хямралд орсон гэнэ. Түүнийг баривчилсан ч бие нь муу
байсан тул суллажээ. Харин охины нөхөр болох Фаез Али Тамер одоо шоронд
байгаа. Тэрээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Тэр бол
миний эхнэр. Би ингэх эрхтэй бөгөөд хэн ч үүнийг хориглож чадахгүй. Хэрвээ шүүх
эсвэл хэн нэг нь гэр бүлээ цуцлуулахыг шаардвал би салах болно” гэв.
Охины өмгөөлөгч Шата Али Нассер “Тус улсын хуулиар хүүхэд 15 нас хүрээгүй бол
гэрлэхийг хориглоно гэсэн заалт байдаг” хэмээн мэдэгдсэн байна. 1998 онд
дээрх заалтад өөрчлөлт оруулж 15 нас хүрээгүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ
гэрлүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрчээ. Гэхдээ хуулинд 15 нас хүрч байж
бэлгийн харилцаанд орно гэсэн заалт байдаг юм байна.