Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу иргэдийн ногоон худалдан авалтыг дэмжиж байгаа билээ.
Ийнхүү гэр сууцаа дулаалж, бүх төрлийн халаагуур хэрэглэж, жорлонгоо эко болгох боломжийг иргэдэд бий болгохын тулд тус хороо Хаан, Хас, Төрийн банктай 3 тэрбум төгрөгийн “Ногоон зээл”-ийн гэрээг үзэглэлээ.
Гэрээний дагуу иргэн тухайн банкнуудаас ногоон зээл авахдаа сарын 0.7 хувийн хүүтэй, 40 хүртэл сая төгрөгийн зээл авч болох юм. Зээлийг зөвхөн иргэнд олгох ба 800-33000 иргэн хамрагдах боломжтой аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэдэд 50 хувийн хөнгөлттэй зээлээр ногоон бүтээгдэхүүн авах боломжийг олгож байна. Бид тусгайлсан бүсүүдээс эхлэн үйл ажиллагааныхаа үр дүнг харъя гэсэн үндсэн дээр эхний ээлжид Гандангийн айлуудыг хамруулна” гэв.
Ногоон зээлд хамрагдах бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цахилгаан зарцуулалт бага, сүүлийн үеийн дэвшилтэд технологийн бүтээгдэхүүн байх шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос банкнуудад хүргүүлжээ.
Уг зээлийг эхний ээлжид зөвхөн иргэнд өгөхөөр болсны учир нь манай улсын агаарын бохирдлын 80 хувийг айл өрхийн яндангаас гарч буй утаа эзэлдэг юм. Зээлийн шалгуур нь банкны шалгууртай ижил байх аж.