Монголын Үндэсний музей, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг өнөөдөр дэлгэлээ.
Тусгай үзэсгэлэн энэ сарын 12-ноос 25-ныг хүртэл олон нийтэд хүрэх бөгөөд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр, тухайлбал Маршал Х.Чойблсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, БНМАУ-ын баатар Л.Дандарын сэлэм, БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зурийг байрлуулжээ.
Мөн Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн байрын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, баримт бичгүүд байна.
Мөн Буриадын Бүгд Найрамдах улсын Улсын архивын баримт бичгүүд, Халх гол орчимд Японы цэргүүдийг бүр мөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковын 1939 оны наймдугаар сарын 17-ны №0068 дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчийн дурсамжийг дэлгэсэн байна.