Канадын Торонто хотод болсон “Rogers Cup” тэмцээний аваргын төлөө тоглосон Америкийн алдарт теннисчин Серена Уильямс нурууны гэмтлийн улмаас ялагдал хүлээлээ. Ийнхүү түүнтэй өрсөлдсөн Канадын тамирчин Бианка Андреску тус тэмцээний ялагч болсон юм.
37 настай Серена нурууны гэмтлийн улмаас нулимс дуслуулан талбайг орхисон бөгөөд Бианка түүнийг аргадан тайвшруулав. Тэмцээний дөнгөж эхний сэт үргэлжилж байсан ба Бианка 3:1 харьцаагаар хожиж байсан юм.

“Намайг уучлаарай, өнөөдөр үнэхээр чадахгүй нь. Би хичээсэн” хэмээн 23 удаагийн Grand Slam-ийн аварга Серена хэлсэн байна. Түүнийг тайтгаруулж Бианка “Та намайг уйлууллаа Серена. Би таныг ойлгож байна. Тэмцээнийг дундаас нь гарч явах амар биш. Та бол жинхэнэ ялагч” хэмээн ярьжээ.
Энэ онд анхныхаа WTA цомыг хүртсэн 19 настай Бианка 1969 оноос хойш “Rogers Cup”-ийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны Канад тамирчин болсон юм.
Эх сурвалж: BBC