Энэ зун нийслэлчүүдийг харшил, хар хорхой хоёр л зовоож байна гэж хэлэхэд хилсдэхгүй болжээ. Улирлаа дагаад ирдэг “уламжлалт” харшилд сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан иргэд хар хорхойнд харин ч нэг сандарч байх шиг.
Орон сууцны 20 давхарт буй айлд хүртэл орох уг шавжнаас айх иргэд хор хөнөөлийнх нь талаарх хэлэлцүүлгийг цахим орчинд өрнүүлээд эхэлчихэж. Зарим нь Сибирийн түймрээс дайжиж ирсэн гэж байгаа бол нөгөө хэсэг нь энэ төрлийн шавжны их нүүдэл дэлхий даяар болж байна гэж тааж сууна. Хаалга, цонхоо тас хаахгүй л юм бол хамгаалалтын тор зэргийг өлхөн “гаталж” айлын гэрт урилгагүй зочлох хар хорхойны талаар тодруулахаар албаны эх сурвалжийг зорилоо. Ойн судалгаа, хөгжлийн төвийн ой хамгаалал үржүүлгийн нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг уг шавжийг хар хорхой биш жийгээ цох гэдгийг нэн түрүүнд онцлов.
Цох нь ямар нэгэн халдварт өвчний холбогдолгүй боловч зуны улиралд орой, шөнийн цагаар идэвхждэг. Нийслэлд ихээр тархаад буй carabinae буюу монголоор жийгээ цох нь 300 орчим зүйлтэй, хатуу далавчтаны багийн шавж.
Мөн гал түймрээс үүдсэн шавжны нүүдэл биш энгийн нэгэн байгалийн үзэгдэл учир санаа зовох шаардлагагүй хэмээж байна. Тэрбээр,“Монгол оронд 2000 орчим зүйл цох байдгаас хамгийн өргөн тархсан нь жийгээ, буглаа, шүрэн, эвэрт цохнууд юм. Цох нь ямар нэгэн халдварт өвчний холбогдолгүй боловч зуны улиралд орой, шөнийн цагаар идэвхждэг. Нийслэлд ихээр тархаад буй carabinae буюу монголоор жийгээ цох нь 300 орчим зүйлтэй, хатуу далавчтаны багийн шавж.
Ургамлын үндэс болон жижиг сээр нуруугүй амьтнаар хооллодог. Чийгтэй болон бороо ус элбэгтэй байгаагаас идэвхжиж хүний нүдэнд ил харагдаж байна. Бороо хур татарч, хуурай сэрүүн болоход хүний нүдэнд харагдахгүй. Жийгээ цох арьсыг хазсан тохиолдолд бага зэрэг өвдөлт мэдрүүлэх ч вирус тээдэггүй учир хүний биед хор хохиролгүй. Хүний чихэнд орсон тохиолдолд буруу арга хэмжээ авснаас үүдэн хэнгэрэг цоорох эрсдэлтэй.
Нэг жилийн настай уг цохын идэвхтэй үе 20 орчим хоногийн дараа дуусна гэж таамаглаж байна. Өнгөрсөн жил өрөөсгөл хүр хорхой нийслэлд элбэг байсан. Харин энэ жил тус хорхой хөвсгөл, булган аймгийн нутгаар элбэг байна. Цох, хар хорхой хүний арьсыг хазах болон чихэнд орох эрсдэлтэй байдаг бол хүр хорхой харшил үүсгэх магадлалтай байдаг” гэсэн юм. Харин иргэдийн тааж яриад буй хар хорхойн их нүүдэл Монгол оронд болоогүйг тэрбээр мөн тодотгосон. Хэрэв шавжны нүүдэл болж буй тохиолдолд одоо үзэгдэж буйгаас бүр ч их хэмжээгээр гардаг юм байна.
ЧИХЭНД ОРСОН ХАР ХОРХОЙГ ГАРГАХЫН ТУЛД ШУУД УС ХИЙХ НЬ ХЭНГЭРЭГ ЦООЛОХ ЭРСДЭЛТЭЙ
Хэдийгээр хүчтэй хор хөнөөл байхгүй ч, бага насны хүүхдийн чихэнд орсон тохиолдолд асуудал дагуулсаар байгаа аж. Эмнэлгийн байгууллагад иргэд энэ талаар хэр их хандаж буйг тодруулахаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвд очсон ч эмч нар нь мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Гэвч эмнэлэгт ч энэ хорхой хэдийнээ “зочилсон”-ыг хэвтэн эмчлүүлэгчид ярьж байна.
Уг амьтан өөрөө гэрэлд тэмүүлэгч. Тиймээс хорхой нэгэнт орсон бол чихээ гэрэл рүү харуулаад, гарч ирэхийг нь тэвчээртэй хүлээх ёстойг мэргэжлийн эмч зөвлөж байна. Харин үхсэн хорхойг усанд хөвүүлэн гаргаж ирэх нь зөв аж.
Харин улсын нэгдүгээр төв эмнэлэгт өдөрт дунджаар 4-5 иргэн чихэнд шавж орсон гэх шалтгаанаар ирдэг байна. Энэ талаар тус эмнэлгийн эмч Д.Цэрэндолгор, “урин дулааны цаг ирж ногоон бүсэд аялж зугаалах нь эрс ихэссэн энэ өдрүүдэд хорхой шавж чих рүү орох тохиолдол их гарч байна. Тиймээс чихэнд цох, хар хорхой, шоргоолж, ялаа, жоом зэрэг жижиг амьд биет орсон тохиолдолд яаралтай чих хамар хоолойн эмчид хандаарай. Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх гэж оролдон, улам хүндрүүлэх тохиолдол бий. Ухаж, элдэв бодис дусаах нь хэнгэргээ цоолох цаашлаад сонсголд нөлөөлөх гээд олон эрсдэлтэй” хэмээн зөвлөлөө.
Чихэнд хорхой орсон тохиолдолд ус болон лимоны шүүс шууд хийхийг зөвлөсөн баннер хүртэл цахим орчинд бий. Гэвч шууд ийм арга хэмжээ авах нь хамгийн буруу аж. Харин ч тухайн амьтан амьд байхад ус хийвэл хэнгэрэг цоорох аюултай гэнэ. Уг амьтан өөрөө гэрэлд тэмүүлэгч. Тиймээс хорхой нэгэнт орсон бол чихээ гэрэл рүү харуулаад, гарч ирэхийг нь тэвчээртэй хүлээх ёстойг мэргэжлийн эмч зөвлөж байна. Харин үхсэн хорхойг усанд хөвүүлэн гаргаж ирэх нь зөв аж.