Улаанбаатар төмөр зам (УБТЗ) үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан наймдугаар сарын гурваны өдрийн 10:00 цагаас Хүй долоон худагт болно. Бай шагнал ихтэй энэхүү барилдаанд 128 бөх хүч сорих юм.
Жил бүрийн наймдугаар сарын эхээр Улаанбаатар төмөр замын баяр наадам “Хонхор” өртөөнд болж, бөхчүүд олноор оролцон барилддаг билээ. Сүүлийн жилүүдэд УБТЗ-д ажилладаг бөхчүүдийн дунд зохиох болсон уг наадмыг өнөө жил түүхт ойгоо тохиолдуулан нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар шийджээ.
Т.Түмэндэмбэрэл