Энэ сарын эхээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хиймэл дагуулуудаа хамгаалах үүрэгтэй сансрын хүчин байгуулахаа зарлав. Мөн Францын Батлан хамгаалахын сайд буу, лазераар тоноглогдсон нано хиймэл дагуул бий болгох хөтөлбөр боловсруулсан гэж Францын Le Point сайт мэдээлсэн байна. Түүнчлэн Францын сайд Флоренс Парли хүртэл тус улсын цэргийн төсвөөс 700 сая еврог сансрын аюулгүй байдалд зориулан дахин хуваарилахаар болсон бөгөөд 2025 он гэхэд 4.3 тэрбум еврогоос илүү мөнгө зарцуулах болно гэж зарлажээ.
Уг мөнгө нь Францын Сиракузын цэргийн холбооны хиймэл дагуулын сүлжээг шинэчлэх ажилд зарцуулагдах бөгөөд уг үйл ажиллагааг Францын тэнгисийн цэргийн хүчин хариуцан ажиллахаар болсон байна. Мөн тус улсын зэвсэгт хүчин дараагийн үеийн хиймэл дагуулыг бүтээхээр болсон ба энэ нь дайсныг илрүүлэгч камер, устгаж идэвхгүй болгох зориулалттай буу, лазераар тоноглогдсон байх аж.
Франц улсын Батлан хамгаалах яам уг онцгой, стратегийн объектуудыг хамгаалах боломжтой нано хиймэл дагуулыг тойрог замд оруулах үйл ажиллагааг 2030 он гэхэд бэлэн болгосон байх болно гэж Le Point сайтад мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Verge