gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ВИДЕО: Авлига авсан алба хаагчдын ноцтой бичлэгийг дэлгэлээ

Б.Чимэг
Нийгэм
2019-07-29
0
Twitter logo

АТГ сар бүр хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өнөөдөр болсон хурлаар төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг ил болгов. Бичлэгт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг харуулжээ. Ингэхэд тэдний албан өрөө, гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ.

Сайд асан М.Сономпилийг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн Зам тээврийн яамны газрын дарга асан н.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэхдээ түүний хувийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг улсын өмч болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Д.Батбаяр олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-11 сарын хооронд тус компаниас 57.5 сая төгрөг авчээ.

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү "Зарим хэргийг шүүхээс эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд улс төржүүлсэн мэдээлэл тарааж байна. Зарим улс төрч худал мэдээллийг зориуд түгээн, олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ үйлдлээ ил цагаан хийх боллоо. Мөрдөн шалгалтад саад учруулах, АТГ бусдын нөлөөн дор ажилладаг гэх ойлголтыг өгөх гэсэн оролдлого юм. Энэ мэтээр худал мэдээлэл түгээх нь иргэдийн итгэлийг алдагдуулах зорилготой.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулсан. Үүний дараа нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн" гэлээ.

Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэх гэсний хариуд бусдаар дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулжээ. Тэрээр олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-11 сарын хооронд тус компаниас 57.5 сая төгрөг авчээ. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан байна.           

Түүнийг шүүх хурал 2018 оны зургаадугаар сард болж,  нийтийн албанд томилох эрхийг 3 жилээр хасжээ. Мөн 6500 нэгж буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэн, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.   

Н.БАЯРСАЙХАН ОЙМСОНДОО МӨНГӨӨ ХИЙСЭН БАЙЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс ял шийтгэсэн.

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон.

Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр АТГ дээрх бичлэгүүдийг өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэв.   

2019 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11 их наяд 901 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.3 дахин өсчээ.

ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮД

2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 29 хэрэг байна:

  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан,
  • Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Амаржаргал,
  • Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар,
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг,
  • Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ,
  • Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Ц.Бум-Эрдэнэ,
  • Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг,
  • БЗД-ийн өмч, газрын албаны дарга Н.Батсүх,
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч,
  • “Багануур” ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд,
  • Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ,
  • Завхан аймгийн Улиастай сумын "Төв номын сан"-ийн захирал Л.Долгоржав,
  • "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун,
  • “Сити баз консалтинг” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.

САЙД АСАН СОНОМПИЛИЙГ ДӨРВӨН ЖИЛ ХОРИНО   

Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүд шийдвэрлэгдэж, хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа хийж байна. Тухайлбал, Эрчим хүчний сайд асан Сономпилийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-нд уг хэргийг хянан хэлэлцээд С-ыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Уг хэрэг нь Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг мөрдөн шалгах явцад илэрч шалгагдсан бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамаарах төрийн эрх ашигт хохирол учруулсан гэх хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх дээр хянагдаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан