Хоёр ихэр хүүхэд нь коронавирусийн халдвар авч, хатгаа болон хүндэрсэн ээж өрх болон дүүргийн эмнэлгээрээ дамжин шатлалын дагуу өчигдөр орой ЭХЭМҮТ-ийн Улаан бүсэд хэвтэх бичгээ бариад очжээ. Гэвч Улаан бүсэд ажиллаж байсан ээлжийн эмч А.Ундрах ихрүүдэд нь эмчилгээ хийхгүй гэх мэтээр аяглаж, эмнэлэг бараадан сэтгэл амрах юм бодтол бүр эсрэгээрээ хөөгдөж, шөнөөр хатгаатай хүүхдүүдээ тэврэн арга буюу эмнэлгээс гарчээ.
Энэ тухайгаа нэгэн ээж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байв. Коронавирусийн халдвар нь хүндэрч хатгаа туссан хүүхдэд тусламж үзүүлээгүй. Мөн ээж нь ковидын халдвар авсныг дүрс оношилгоогоор баталсан ч “Манайх хүүхдийн эмнэлэг, том хүнд эмчилгээ хийхгүй” хэмээн өвчтэй эх, үрсэд хүйтэн сэтгэлээр хандаж, ёс зүйн алдаа гаргасан эмчид ямар арга хэмжээ авах талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Болормаагаас тодрууллаа.
-Ковид-19-өөр хүндэрсэн ихэр хүүхдэд эмчилгээ хийхгүй эмнэлгээс хөөж гаргасан А.Ундрах эмчид ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ ээжийн гомдлын мөрөөр өнөө өглөө ЭМЯ болон ЭХЭМҮТ-өөс ямар асуудал болсныг тодруулж шалгаж байна.
-Ээжийн бичсэнийг харахад эмч мэргэжлийн болоод ёсзүйн ноцтой алдаа гаргасан байна. Ийм тохиолдолд ямар хариуцлага тооцдог юм бол?
-Болсон үйл явдлыг ээлжийн эмч болон тухайн ээж зэрэг холбогдох хүмүүсээс тодруулж, шалгасны дараа ямар хариуцлага хүлээлгэхээ шийднэ. Ирэх даваа гарагт тодорхой болох байх аа.
-А.Ундрах эмч ЭХЭМҮТ-д хэдэн жил ажиллаж байна вэ?
-ЭХЭМҮТ-д ажиллаад удаж байна. Одоо Улаан бүсэд хуваарилагдан ажиллаж байгаа гэв.