Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нөөс наймдугаар сарын дөрвөнд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд болно.
Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, "Женко", "Хасу-Мегастарс" клубийн 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.
Тодруулбал, хөвгүүдийн 48 кг-ын жинд Б.Отгонбаатар (Баянхонгор), 51 кг-д Г.Энхням (Хасу-Мегастарс), 60 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 66 кг-д Ж.Далайдорж (хоёул Баянхонгор), 71 кг-д А.Цэрэн-Очир, 80 кг-д Э.Уугангэрэл (хоёул Хэнтий, "Хасу-Мегастарс"), охидын 49 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Б.Хулан, 61 кг-д Б.Марал (бүгд Женко), 69 кг-д Д.Халиун (Хасу-Мегастарс) нар зодоглоно.
Т.Түмэндэмбэрэл