Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадам, баруун бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 26-28-нд Баянхонгорт болно.
Өнөө жил улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх хүч үзнэ. Үндэсний бөхийн аймгийн цол зэрэг олгохгүй бөгөөд Баянхонгор аймгийн үндэсний бөхийн цол олгох барилдаан долдугаар сарын 10-11-нд болж Д.Бямбасүрэн түрүүлсэн юм.
Даншиг наадмын бөхийн барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх найман сая төгрөг, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр зургаан сая төгрөгийн бай шагналтай юм.
Ламын гэгээний даншиг наадмыг анхлан 1999 онд хийж тухайн үеийн улсын заан одоогийн арслан Б.Ганбат, 2009 онд улсын харцага Ө.Даваабаатар, 2014 онд улсын начин Ду.Батбаяр нар түрүүлж байсан түүхтэй юм.