Хотын захирагч С.Амарсайхан Баянгол дүүргийн 12-р хороонд очиж ажиллав.
Тус хорооны 15 дугаар цэцэрлэгийн газраас 1500 мкв талбай нь хувийн ААН-ийн мэдэлд очиж, 15 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих боломжгүй нөхцөл үүссэн байна. Хотын захирагч энэ асуудлыг газар дээр нь судлан, зориулалтын дагуу ашиглаагүй тус газрын эрхийг цуцлах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
БГД-ийн 12-р хорооны Засаг дарга Х.Ганхуяг “Цэцэрлэгийн барилгыг 1998 онд “Авзага трейд” ХХК барьж улсад хүлээлгэн өгсөн. Анх 5100 мкв газартай байсан. Гэвч 2004 онд тус компанийн мэдэлд 1500 мкв газар нь очсон. Цэцэрлэгийн өргөтгөл барих хүсэлтээ шат шатны байгууллагад гаргасан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Манай хороо хоёр цэцэрлэгтэй. Нийт 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. Энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсье” хэмээлээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Газар зохион байгуулалтын албанаас энэ газрын мэдээллийг нягтлах хэрэгтэй. Энэ газарт барилга байшин бариулахгүй. 2004 оноос хойш ямар ч ашиглалтгүй байсан байна. Газар эзэмших эрхийг нь яаралтай цуцлаад, олон нийтийн зориулалтаар тохижуул. Энэ хавийн тоосгон гараашуудыг цэгцэл. Хот төлөвлөлтийн бодлого, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зэрэгт нийцэхгүй байна” хэмээв.
Нийслэлийн иргэнд явууллын ажлын байрны 77120000 утсанд хандан, санал хүсэлтээ илгээгээрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.