Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох, гэм буруугийн шүүх хуралдаан Төв аймгийн Эрүүгийн танхимд болж байна. Хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчийн хамт, хэрэгтэн Т.Чимгээ, шүүгдэгч Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар оролцож байгаа юм.
Энэ сарын 8-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон юм.
Б.Хурц, Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүгдэгчээр татсан. Тэднийг Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан, Б.Булган, Г.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасанд буруутгаж байна. Тэд нийт 17 өмгөөлөгч хөлсөлжээ.