Морины олимп их хурд уралдааныг өнөө жил найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
1998 онд анхлан зохион байгуулсан цагаас долоон удаа энэхүү азарга, их насны шигшмэл том уралдааныг амжилттай зохион байгуулж иржээ.
Энэ жил Хүйн долоон худагт Их хурд-8, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.
2016 оны буюу сүүлийн Их хурд уралдааны эхний 15 байрт орсон азарга их нас, эрлийз дээд нас, 2016-2019 оны Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан хүлгүүд, мөн хугацаанд аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авна.