gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д тогтоосон ДЭЭД АМЖИЛТУУД

А.Эрхэмбаяр
2019-07-18
0
Twitter logo
А.Эрхэмбаяр
0
Twitter logo
2019-07-18

Найм дахь удаагийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Франц улсад амжилттай зохиогдож АНУ дөрөв дэх цомоо өргөсөн билээ. Тэгвэл тус тэмцээний үеэр тогтоосон 9 дээд амжилтыг танилцуулж байна.

1. Тэмцээний хэсгийн тоглолтын эхний тойрогт Бразилын Кристиане Розейра Ямайкийн эсрэг 3 гоол оруулж багаа ялалтад хөтөлснөөр ДАШТ-д “хэт-трик” хийсэн хамгийн хөгшин тоглогч болов. Тэрээр 34 нас, 25 хоногтой байсан юм. 

2. АНУ тэмцээний финалд Нидерландыг 2-0 харьцаагаар хожсоноор 7 дахь хожлоо авч эмэгтэйчүүдийн ДАШТ-д хамгийн олон хожсон дээд амжилтыг тогтоов. Тоглолт Францын Лион хотод болсон бөгөөд АНУ нэг ч хожигдолгүйгээр дэлхийн аварга болсон юм.

3. Тэд 2015 оны ДАШТ-ий 6 хожилтойгоо нийлээд нийт 12 тоглолтод хожигдолгүй түрүүлснээр ДАШТ-д хамгийн олон удаа  дараалж хожигдоогүй гэх дээд амжилтыг мөн эзэмших болсон ба энэхүү амжилт 2023 оны ДАШТ-д ч ахих боломжтой юм.

4. ДАШТ-ий аварга Америкчууд хэсгийн эхний тоглолтдоо Тайландыг 13-0 харьцаагаар хожсоноор хамгийн олон гоолын зөрүүтэй хожсон дээд амжилтад хүрэв. Үүнээс өмнө 2007 оны ДАШТ-д Герман Аргентиныг 11-0 харьцаагаар хожин уг дээд амжилтыг тогтоож байсан юм.

5. Мөн тухайн тоглолтод АНУ-ын тоглогч Алекс Морган таван гоол хийснээр нэг тоглолтод хамгийн их гоол оруулсан тоглогч гэх дээд амжилтыг Мишель Акерстай хамтран эзэмших болов. Нутаг нэгт тоглогч Мишель Акерс 1991 оны ДАШТ-д АНУ Тайванийг 7-0 харьцаагаар хожсон тоглолтод 5 гоол шигтгэж байжээ.

6. АНУ дараагийн тоглолтдоо Чилийг 3-0 харьцаагаар хожсон. Тус тоглолтод Америк тоглогч Карли Ллойд тоглосноор эмэгтэйчүүдийн ДАШТ-нд шигшээ багтаа хамгийн олон удаа дараалан тоглосон дээд амжилтыг тогтоов. Тэрээр Тайландтай хийсэн, хэсгийн эхний тоглолтоос гадна 2015 оны ДАШТ-ий 4 тоглолтод дараалан тоглоод байсан юм.

7. Тэмцээний финалд Америкийн тоглогч Меган Рапино 34 нас 2 хоногтойгоо гоолдсоноор эмэгтэйчүүдийн ДАШТ-ий финалд гоолдсон хамгийн настай тоглогч болжээ. Тэрээр 61 дэх минутад торгуулийн цохилтоос гоол оруулсан юм. Рапино энэ удаагийн тэмцээнд 428 минутыг ногоон талбайд өнгөрөөхдөө 6 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд тэмцээний шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг”, тэмцээний мэргэн буучийн “Алтан шаахай” шагналуудыг хүртсэн билээ.

8. АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Жилл Эллис хоёр дахь ДАШТ-д багаа удирдан түрүүлүүлснээр хамгийн олон ДАШТ-д түрүүлсэн дасгалжуулагч олсон байна.

9. Бразил тоглогч Марта ДАШТ-д тав дахь удаагаа оролцон гоолдсоноор хамгийн олон ДАШТ-д гоолдсон тоглогч болжээ. Тэрээр 2003 оноос хойших бүх ДАШТ-д оролцоод буй юм. Гэвч Марта энэ дээд амжилтыг ганцаар эзэмшиж удсангүй. Түүний гоолоос ердөө 2 хоногийн дараа Канадын Кристин Синклер Нидерландын эсрэг гоол оруулснаар Мартатай тэнцсэн байна.

Эх сурвалж: guinnessworldrecords.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан