Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваа сайхан боллоо.
Гурван өдрийн турш үргэлжилсэн сур харваанаас 2 улсын мэргэн, 2 гоц мэргэн тодров.
Төв аймгийн Зуунмод сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогтбаяр 40 сумнаас 39 оносноор улсын мэргэн цолны болзол хангалаа.
Түүний араас Э.Ганчулуун 40 сумнаас 38 онон “гарамгай мэргэн” цол хүртсэн бол гуравдугаар байранд Ховд аймгийн “ГүртБогд” ХХК-ийн харваач, аймгийн мэргэн Д.Чулуунбат монгол улсын “гоц харваач” цол хүртлээ.
Үндэсний сурын эмэгтэйчүүд төрөлд Дундговь аймгийн уугуул, “Цахиур” багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Ө.Хатанболор 40 сумаас 37 оносноор түрүүлж "Монгол улсын мэргэн" болов.
Хоёрдугаар байранд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, 52-р сургууль, “Мондэ” багийн харваач улсын мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 36 онон тодорлоо.
Харин гуравдугаар байранд Булган аймгийн уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач аймгийн мэргэн Б.Баярцэцэг орж “гоц мэргэн” цолны болзол хангалаа.