Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт эхэллээ. Өнөөдөр Хүй долоон худагт хязаалан болон шүдлэн насны морьдын уралдаан болно.
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зориулалтын хамгаалах хувцастай уралдуулдаг болсон.
Хүй долоон худагт хурдан морины уралдааны комиссын дэргэд унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг худалдаалж байна. Үүнд:
- Хамгаалалтын малгай 60 мянга,
- Хамгаалалтын хантааз 40 мянга,
- Хамгаалалтын өвдгөвч, тохойвч 30 мянга,
- Бүгд нийлээд 130 мянган төгрөгийн үнэтэй байна.
Унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг энэ жил 100 мянган төгрөг буюу түүнээс дээш, нөхөн төлбөрийг 20 сая төгрөг буюу түүнээс дээш болгон нэмсэн юм.