Алслагдсан бүс нутгийн иргэдэд интернетэд холбогдох боломж олгодог Loon компани Кени улсын үүрэн телефоны Телеком Кени компанитай хамтран агаарын бөмбөлөг ашиглан тус улсын зарим бүс нутгуудад 4G сүлжээ түгээх туршилтаа албан ёсоор эхлүүлэхээр болжээ. Мөн уг технологийн шийдэл нь байгалийн гамшиг тохиолдож, сүлжээгүй болсон газар нутагт станц барьж цаг алдалгүй богино хугацаанд интернет цацах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Энэхүү агаарын бөмбөлөг нь 18 км өндөрт хөөрөх боломжтой бөгөөд нарны самбар ашиглан эрчим хүч авч, үүрэн холбооны төхөөрөмжөөрөө 4G сүлжээ цацах аж.
Харин туршилтын хувьд тоног төхөөрөмжөө Кени улсад авчран бүрэн бэлтгэгдсэн үедээ буюу энэ оны сүүлээр явуулах төлөвтэй байгаа гэнэ. Хэрэв уг туршилт амжилттай болсон тохиолдолд Кени улсын уулархаг бүсэд байрлах алслагдсан олон тооны тосгодыг маш хялбар арга замаар интернет сүлжээнд холбох юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Loon компанийн уг 4G сүлжээг түгээх шинэ аргачлал нь маш олон түншүүдийн анхаарлыг татаж байгаа юм. Учир нь энэхүү үйлчилгээ амжилттай болвол олон мянган иргэд интернетэд холбогдохоос гадна Loon компанид их хэмжээний ашиг, орлого олох боломжтой зах зээл бүрдэх гэнэ. Loon нь Google-ыг эзэмшдэг Alphabet компанийн охин компани билээ.
Эх сурвалж: TechCrunch