Эрдэмтдийн үзэж байгаагаар 2037 онд АНУ-ын Калифорни мужид хүчтэй газар хөдлөлт болох гэнэ. Үүний улмаас тус муж устаж үгүй болох магадлал 99,7 хувьтай байгаа хэмээх судалгаа гарсан аж. Пасапен хотын газарзүйн судалгааны албаны ажилтан, геофизикч Нед Филд ярихдаа "Хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус муж устаж үгүй болно гэдэгт бид итгэлтэй байна" гэжээ. Хамгийн сүүлийн удаа буюу 1994 онд Калифорнид хүчтэй газар хөдлөлт болсноос 72 хүн амиа алдаж, 9000 хүн шархадсан аж. Уг байгалийн гамшгаас болж тус муж 25 тэрбум ам.долларын хохирол амсч байжээ.
Судалгаагаар Калифорни муж нь манай гаригийн хувьд газар хөдлөлтөөр нэлээд идэвхтэй бүсэд тооцогддог юм байна. Жилд Өмнөд Калифорнид газар хөдлөлтийн 10 мянга гаруй удаагийн тохиолдол гарч байна.