Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг Боловсрол Шинжлэх Ухаан Спортын Яамнаас зарласан билээ.
Спортын хувцас загварын эцсийн сонгон шалгаруулалтын дүн долдугаар сарын 5-нд гарна
Сонгон шалгаруулах ажлын хэсэг эхний ээлжид спортын хувцасны сонгон шалгаруулалтыг хийсэн бөгөөд одоогоор гурван загварыг урьдчилсан байдлаар сонгоод байгаа аж. Энэ жилийн онцлог нь олимпод оролцох шигшээ багийн спорт, ёслолын хувцсаар хангах ажлыг өмнө нь Монголын Үндэсний Олимпийн Хороо хариуцан ажилладаг байсан бол энэ жилээс БСШУСЯ-нд эрхээ шилжүүлжээ.
Тамирчдын ёслолын хувцсыг үндэсний үйлдвэрээр хийлгэхээр төлөвлөж байгаа бол спорт хувцасны материал, нарийн хийцийг харгалзан мөн олимп Японд болох учир тус улсын спорт хувцасны Mizuno брэндтэй хамтран ажиллахаар ярьж байгаа аж.
Өнгөрсөн олимпуудад олны шүүмжлэлийг багагүй дагуулаад байсан хувцасны загвар, хийц энэ удаад харьцангуй өөр бөгөөд чанартай болох байх хэмээн олон нийт найдлага тавьж байгаа юм. 2016 оны Риогийн олимпийн тамирчдын хувцасны уралдааны сүүлийн шатанд шалгарсан загваруудад олон нийтийн санал авахаар төлөвлөж байсан боловч тодорхой асуудлын улмаас хэрэгжээгүй аж. Харин энэ жил ажлын хэсэг загвар тус бүрээс шалгаруулсан гурван бүтээлд Үндэсний шигшээ баг тамирчдаас саналыг нь авах юм байна.
Одоогоор манай зургаан тамирчин олимпийн эрхээ авчээ
Ажлын хэсэг спортын хувцас загварын эцсийн сонгон шалгаруулалтын дүн долдугаар сарын 5-нд, ёслолын хувцасны загварын дүн долдугаар сарын 19-нд тус тус гарах юм.
Олимп, паралимпийн тамирчдын хувцасны зардалд улсаас 400 сая төгрөг төсөвлөжээ. Мөн шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулсан. Мөн Эрдэнэт үйлдвэр Монголын баг тамирчдын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар санамж бичиг байгуулжээ.
Рио-2016 олимпод манай улсаас 43 тамирчин оролцож байсан бол энэ жил 45-50 тамирчин Токиогийн олимпын эрх авах зорилтыг тавиад байгаа аж. Одоогоор манай зургаан тамирчин олимпийн болон паралимпын эрхээ аваад байгаа юм.
Сонирхуулахад, USA Today сайт Рио-2016 олимпын наадмын нээлтийн ёслолын дараа шилдэг хувцастай 17 орны нэгээр Монгол улсыг нэрлэж байжээ.