Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үсчин гоо сайхны үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, албан байгууллагуудад ээлжит хяналт шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилган арга хэмжээ авсан талаар тайланг өнөөдөр танилцууллаа.
Одоогийн байдлаар нийслэлд нийт 280 үсчин, 360 гоо сайхны газар бүртгэгдсэн байна. Үүнээс 15 үсчний газрыг шалгасан ба дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн гэв.
- “Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг газарт байрлах ёстой. Гэтэл зөрчил гаргасан нийт байгууллагын 80 хувь нь орон сууцны нэг давхрын айлын дотоод хийцийг өөрчлөөд, түрээсийн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Энэ нь эрүүл ахуйн агааржуулалт, гэрэлтүүлгийн дэглэмийг зөрчсөн” гэж мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл хэллээ.
- Шалгалтад хамрагдсан 5 гоо сайхны газар буюу 33,3 хувь нь үйлчилгээнд хэрэглэдэг гоо сайхны багажаа угаасны дараа халдваргүйжүүлдэггүй. Харин нийт үсчин гоо сайхны газруудын 61,9 хувь нь багаж хэрэгслээ зориулалтын уусмалаар халдваргүйжүүлээгүй. Энэ нь тус байгууллагаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдэд харшил үүсгэх эрсдэлтэй.
- Гоо сайхны газрын өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчлийг шалгалтад хамрагдсан нийт газрын 26,6 нь эзэлжээ.
- Мэргэжлийн үнэмлэх, ур чадваргүй байгаа нь хэрэглэгчдэд хүссэн үйлчилгээг нь олгохгүй байх асуудал байна. Үүнийг мэргэжлийн сургалтын төвийн чанартай холбон тайлбарлаж болох талаар байцаагчид дурдсан юм.
Хурлын үеэр, “Зөрчил гаргасан байгууллагуудад албан даалгавар, хялбаршуулсан торгууль зэрэг арга хэмжээг авахаас гадна стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй байгууллагыг түр хугацаагаар болон бүр мөсөн хаах, мөн цаашдаа энэ төрлийн байгууллагуудад тавигдах шаардлагаа ихэсгэх хэрэгтэй” гэх саналыг мэргэжлийн хяналтын газрын байцаагчид гаргасан юм.
Шалгалтын үр дүнд Налайх дүүрэгт тус чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, 20 иргэнд шийтгэлийн арга хэмжээ тооцсон байна.
Б.Энхжаргал