Монгол улс 2018 онд 1 сая 860 мянган тонн шатахуун импортолсон. Үүнээс 950 мянга нь дизелийн түлш, 490 мянга нь авто бензин юм. Эдгээрийг нийт 102 аж ахуйн нэгж импортлон, жижиглэн болон бөөнөөр худалдаалж улс даяарх 1300 гаруй шатахуун түгээх станцад тараадаг байна.
Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 39 байгууллагын 50 гаруй төлөөлөгчдийг хамруулан хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Шатахуун худалдаалдаг компаниуд ашиггүй ажиллаж байна л гэдэг. Гэтэл тэд өртөг үнэ дээрээ тонн тутамд юунд зориулагдах нь мэдэгдэхгүй 220 төгрөг нэмж худалдаалдаг. Манай холбоо зах зээлд борлогдож буй нефтийн үнийн талаар судалгаа хийсэн. Үүнээс үзэхэд дизелийн түлшний үнэ 2160 төгрөг, авто бензин 1750 төгрөг байх боломжтой байгаа юм. Энд худалдаалах компанийн ашиг, тээврийн зардал орно. Тэгэхээр бензиний үнэ буурах боломжтой.
Дизелийн түлшний үнэ 2160 төгрөг, авто бензин 1750 төгрөг байх боломжтой
Шатахууны үнэ өндөр байгаатай холбогдуулан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирж байна. Манай улс жилд 260 мянган тонн авто бензин, дизель түлшний хэрэглээтэй ба 18 хувийг нь нэмэлт бүтээгдэхүүн буюу стандарт бус шатахуун эзэлдэг гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор 5 машин тутмын нэг нь хуурамч шатахуун хэрэглэж байна гэсэн үг” хэмээн ярив.
"СҮҮЛИЙН ҮЕД ОРЖ ИРЖ БУЙ А80, А92 ЗЭРЭГ БЕНЗИНИЙ ОКТАН ТОО ӨНДӨР БАЙНА"
2018 оны хоёрдугаар сард Монгол улсын Засгийн газраас баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтарсан зөвлөл гэж бий. Тус зөвлөлөөс УУХҮЯ, АМГТГ, ШӨХТГ-уудад шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалт, үнийн өөрчлөлтөд хяналт тавихыг үүрэг болгосон. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг ч даалгасан байдаг.
ШӨХТГ-ын орон тооны гишүүн Н.Бямбадорж “Өнгөрсөн жил ШӨХТГ шатахуун түгээх станцуудаас түүврийн аргаар дээж авч шинжилсэн. Ингэх үед чанарын шаардлага хангаагүй шатахуун илэрсэнгүй. Харин хатуулгийн хэмжээ бага зэрэг ихтэй шатахуун зарсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцсон. Манай улсад шатахууны чанарыг шалгах нэгдсэн лаборатори байхгүй нь шалгалтад хүндрэл учруулж байна. Зарим шатахуун үйлдвэрээсээ чанарын шаардлага хангаагүй ирдэг. Мөн манай шинжилгээгээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хольсон зүйл илрээгүй” гэв.
Манай улсад шатахууны чанарыг шалгах нэгдсэн лаборатори байхгүй
Үүний талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос “Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Монголын нийт хэрэглээний 20 хувийг хангахуйц хэмжээгээр орж ирдэг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд “Улсын хилээр нэвтрүүлж буй нефть стандартын шаардлага хангадаг. Гэвч сүүлийн үед орж ирж буй А80, А92 зэрэг бензиний октан тоо өндөр байна. Бид 2018 онд 521 дээжид шинжилгээ хийхэд 10 дээжээс зөрчил илэрсэн. Тухайлбал А80 бензиний октаны тоог А91-92 болтол өсгөсөн байсан. Харин буурсан үзүүлэлт байхгүй” хэмээн ярьсан юм.
Шатахууны үнийг хэрхэн тогтвортой барих, үүнийг ямар байгууллага хариуцдаг эсэх талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулинд ШӨХТГ шатахууны чанар, үнийн өсөлтөд хяналт тавьж иргэдийн дуу хоолой болно гэдгийг тусгаж өгөх хэрэгтэй. Тэгж байж бид эрхийнхээ дагуу ажиллах боломжтой болно. Бид гадаад зах зээлээс хамааралтай, төрийн оролцоотойгоор нефть авч буй учраас төр өөрөө үүнийг сайн хянаад бодит байдлыг олон түмэнд байнга мэдэгдэж байвал ард иргэд бухимдахгүй. Тиймээс тэдгээр төрийн болоод төрийн бус байгууллагуудын эрх үүргийг хуулинд сайн тусгаж өгөх хэрэгтэй.
Шатахууны хүхрийн агууламж 20-30 хувь байгаа нь хорт хавдар үүсгэх гол шалтгаан
УУХҮЯ-ны Түлшний бодлогын газраас нефть импортлогч компаниудад хяналт тавьж, ОХУ-тай хийх гэрээнд нь төрөөс дэмжин оролцдог. Нэг ёсондоо төрийн зохицуулалттай үйл ажиллагаа явагдаж байна. Харин шатахууны үнийг шууд ямар хэмжээнд байхыг заадаггүй” хэмээв.
Мөн “Бензин, дизель шатахууны агууламжид хүхэр байх ёсгүй. Байлаа гэхэд 0.05 хувь байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголд худалдагдаж буйн шатахууны хүхрийн агууламж 20-30 хувь байна. Энэ нь хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог” гэж Б.Сайнбаяр нэмэн хэлсэн юм.