Бусдыг залилж 300 хүнд 600 орчим сая төгрөгийн хохирол учруулсан 38 хүнд
холбогдох хэргийг УМБГ-ын ажилтнууд багагүй хугацаанд шалгаж байна. Эдгээр 38
хүн дээрх 300 хүнээс “Зуучлах товчоонд бүртгүүлж өгнө, бүртгүүлсэн хүнийг
богино хугацаанд явуулна, нэрийг нь татуулж өгнө, эрүүл мэндийн үзлэгт
тэнцүүлнэ” хэмээн мөнгө авсан аж. Тэд хохирогчдоос 500-3500 ам.доллар авч
байснаар багахан хадгаламж зээлийн хоршооныхоос илүү хэмжээний хохирол
учруулаад байгаа юм байна.
УМБГ-ын албаны хүний мэдээлснээр “Ийм байдлаар хэвлэлд зар өгч байгаа болон
бусдад ярьж байгаа хүмүүст итгэх хэрэгггүй. Дээрх 38 хүн хуучин “Зуучлах
товчоо” компанид бүртгүүлсэн хүмүүсийг ийм байдлаар залилсан. БНСУ-ын
Хөдөлмөрийн биржид нэр нь байршсан хүмүүсийн кодыг тухайн ажил олгогч үзэж
байгаад сонголтоо хийдэг.
Тиймээс ийм мэдээлэлд итгэсний хэрэггүй. Иргэд хууль журмын дагуу
бүртгүүлчихээд явна гэж бодож байгаа ч түүнийгээ түргэвчлүүлэх үүднээс бусдад
мөнгө төгрөгөө өгч хохирч байна. Бусдын итгэл эвдэх замаар залилан мэхлэх гэмт
хэрэгт хохирогчдын буруутай үйл ажиллагаа ч байдаг. Цаад хүнээ судалдаггүй,
зохих журмынхаа дагуу явсан хүнийг тухайн хүн дэмжсэн мэт ойлгодог нь бусдад
мөнгөөрөө залилуулах үндэс болж байгаа” гэв.
Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт холбогдсон дөрвөн хүнийг эрэн сурвалжилж
гурвыг нь саатуулаад байна. УМБГ-аас Ж.Солонго гэдэг эмэгтэйг эрэн сурвалжилж
байгаа бөгөөд түүний хаана байгааг мэдэж буй, таньдаг хүн УМБГ-ын 266924,
264957 утсаар мэдэгдэхийг сануулав. Олон хохирогчтой энэ хэрэгт Ж.Солонгоос
гадна Д.Жаргалмаа, Ш.Лхагвасүрэн, Ж.Эрдэнэчимэг, Ц.Тунгалаг, Х.Отгончимэг,
З.Нарантуяа, С.Үржинсүрэн, Л.Цэнгэл нарын хүмүүс холбогдсон бөгөөд тэдэнд
залилуусан иргэд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй аж.
Тэд хүмүүсийн мөнгийг аваад банкны өр зээлээ төлөх, явуулж чадахгүй нь гээд
бусдадаа дамжуулах гэх зэргээр үрж дуусгажээ. Тэд иргэдийн хохирлыг
барагдуулсан нь бараг үгүй. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд бусдад учруулсан
хохирлоо төлсөн бол ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл ангиар ногдох ялыг гуравны
хоёроор тооцдог болсон билээ.
Түүнчлэн УМБГ-аас удаа дараа сануулсаар байтал ингэж залилуулж байгаад иргэд
анхаарах хэрэгтэй.
Г.Равжаа