gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын секси 10 бүсгүйн нэг зууны манлай дуучин Б.Сарантуяа: Нэг залууг тэвэрч унтахын тулд гэр бүлээ дарамтлуулахыг би тэвчихгүй

Соёл урлаг
2008-04-16
0
Twitter logo

Эр зоригтойгоор эх орноороо аялан тоглолт хийгээд ирсэн Зууны манлай дуучин Б.Сарантуяаг замынхаа тоосыг ч гөвж амжаагүй байхад нь уулзах завшаан тохиолоо. Хэзээнээсээ дайчин, зоримог, өөрийнхөөрөө энэ хатагтай магадгүй зөвхөн түүнд өмчлөгдөх эрх чөлөө ханхалсан омог бардам, ихэмсэг, ухаалаг яриагаараа таньтай дахин уулзаж байгаад бид хувьдаа баяртай байна.

Эмэгтэй хүний төгс насан дээрээ өөрийнхөөрөө хайрлаж, зовж, жаргаж, амьдарч яваа түүний амьдрал уран бүтээл, хөөрхөн хүүхдүүд, загас, нохойгоо халамжлах гээд зав чөлөөгүй өнгөрдөг гэсэн. Тиймдээ ч тэр эр хүнд, уйтгар гуниг, уянгын халилд зарцуулах цаг алга хэмээн шулуухан ярьсан. Түүний амьдралдаа хийдэг хачин жигтэй гэмээр сонголтууд, түгээмэл биш амьдралын хэв маяг бусдын нүдэнд хачирхалтай ч үнэндээ өөрийнхөөрөө хүчирхэг амьдарсан нэгэн намтар гэлтэй. Ингээд олныг үл нуршин удахгүй төрсөн өдрийн уламжлалт тоглолтоо хийх гэж буй түүний яриаг сонирхуулъя.

-Хатагтай Сараа холын аянаас ямар сэтгэгдэлтэй, аяны богцондоо юутай ирснээ хуваалцаж болохсон болов уу?
-Богцондоо дүүрэн баяр баясгалан, талархлын дурсамжтай, цоо шинэ уур амьсгалтай, мөн үзэсгэлэнт байгалийнхаа сор болсон амьтдыг харсан сэтгэгдэлтэй, бат бөх хамт олны уур амьсгалтай ирлээ. Үзэгчид маань ч хотол олноороо талархаж, баярласнаа илэрхийлж байсан. Дуулах дуртай дуунуудаа дагаж дуулж байна, дахиад дахиулах гэхээр нь хөгжимгүй амьд хоолойгоор дуулж үзүүллээ. Сараагаа мартаагүй, Сараадаа дуртай хэвээр, сонссон хэвээр байгаад сэтгэл дүүрэн ирсэн. Шинэ цомгийн дуунуудыг маань дагаад дуулсан гээд бод доо. Ингээд нэг улс орноо тойрчих юм бол, Улаанбаатарт ирээд тоглочих юм бол миний хүсэл биелнэ байх аа гэж бодож байна. Хүслээ биелүүлэх гээд явж байна. Тоглолтын талаархи мэдээллийн хувьд асар том баг ажиллаж байсан. Дээрээс нь хамтран ажиллаж байгаа түншүүд маань мундаг байна. Миний анзаарамгүй өнгөрсөн алхам бүрийг бусдад мэдэгдэхээр сурталчилж байна. Энэ бол ганцхан миний зүгээс биш тэдний маань санаачилга, "ХААН" банк орон нутагт маш сайн хүлээж авч байлаа. Байхгүй сум ч гэж байхгүй юм байна. Ажлаа их сайн хийж байгаа нь мэдэгдэж байна лээ. 42 тоглолтын үзэгчдэд 5.000- 30.000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгч урамшуулж байсан. Дээрээс нь би 42 тоглолтон дээр ямар ч байсан 100-гаад СD үзэгчдэдээ тараалаа. Ямар нэгэн улс төртэй холбоогүй байсан. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн захиалга байгаагүй.

-Сараа жаахан жин хассан харагдаж байна. Цэвэрхэн царайд чинь ч ядарсан шинж алга. Сайн хамт олны хайр халамжинд умбаж яваад ирсэн нь анзаарагдаж байна шүү?
-Баярлалаа. Миний “Үндэсний хамгаалалтын алба”-ныхан миний уух усыг хүртэл авч явсан. АПУ-ийн "Хатан туул" цэвэр ус байнга хамт явлаа. Түрхээгүй тос, углаагүй маск ч гэж байсангүй. Өдөр болгон нүдний тень, нарны хамгаалалтын тостой явж байсан. Би Францын КGS гээд сүлжээний тос хэрэглэж байсан. Маш хурдан үйлчилгээтэй сайн тос. Хоолоо бас авч явсан. Бие хамгаалагчдын үүрэг тахианы мөч чануулахад хүртэл орж байна ш дээ /инээв/. Хөдөө боловсон, боловсон биш 00, хаалгатай, хаалгагүй, гадаа гээд хэцүү нь хэцүү л дээ. Тэр бүгдийг л тууллаа. Өмнөговийн Цогтцэций, Ханбогд гээд зарим газарт тансаг буудалтай, хувийн хаузтай улсууд байна лээ. Буудалд буучихсан юм болов уу гэтэл айлд буучихсан байсан /инээв/. Өглөө босоод ирсэн чинь айлын хүүхдийнх нь өрөөнд л унтаад байсан байна лээ. Ядрах ч юу байхав, арчилгаа л их шаардаж байгаа юм л даа. Хөлөө амрааж, хөлийн массаж хийлгэх түмпэн хүртэл авч явж байна, аймаар. Миний новш гэж дийлдэхгүй их юм, бүгдийг нь чирээд л явсан.

-Тэрний хажуугаар арын алба, нөгөө гурав руугаа яарах, цаг тутам мэдээллийг авч байх том ажил бас байсан байх?
-"Жи мобайль" хаана л бол хаана барьж байна. Мобиком ч ялгаагүй. Ар гэр найдвартай гарт байгаа л даа. Хүүхэд л их санасан байна лээ. Ирэхэд бишүүрхээд, эрхэлж туниад. Гэхдээ одоо ойлгодог болж байна л даа. Тоглолтын палкатуудыг хараад баярлаад байсан гэсэн. Ямар сайндаа би "Одоо өөрийнхөө зургийг охиндоо нааж өгчихөөд гадуур ажил хөөцөлдөж явахад амар боллоо" гэж баярлаад байгаа. Өөрийн төрсөн нутаг Төв аймаг их онцгой хүлээж авч бүхий л боломжтой хөнгөлөлтүүдийг үзүүлсэн. Бас Төв аймгийн театр миний төрсөн өдрийн тоглолтын нэг хувцсыг хийлгэж бэлэглэе гэсэн. Маш өөриймсөг хандаж байгаад би их баяртай байгаа. Тэнд манай аавтай хамт ажиллаж байсан улсууд тайзан дээр гарч үг хэлж, дурсгалын зүйлс бэлэглэхэд яг л аавтайгаа уулзсан юм шиг болсон. Тэгээд ээжийгээ авчирч тэдний яриаг сонсгодог байж гэж бодож байлаа.

Баян-Өлгий, Баянхонгор гээд холын зам одоо ч санаанд байна. Бид маш сайн жолоочтой явсан. Дээрээс нь амь насны даатгал хийлгэчихсэн байсан. Одоо болох тоглолтон дээр ч гэсэн аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарна. Эрсдлээс хамгаалахгүй бол олон хавар нэгэндээ гэгч юм болохыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед ер нь гэнэтийн эрсдлүүд их гарч байна шүү дээ.

-Амрах ч завгүй төрсөн өдрийн тоглолтын бэлттэлд ороод явж байна уу?
-Тоглолтоос гадна олон дуу бичүүлээд ажил их байна. Ер нь мэргэжлийн урлагийн хүн гэдэг ямар ч үед маш хурдан өөрчлөгдөж байх ёсгой. Сая гэхэд л нэг шинэ дууны бичлэг хийлгэчихлээ. Өдөр бол хүүхдүүдтэйгээ хоолонд ороод дараа нь гялс ток шоунд орох маягаар бүгдийг нэг дор л амжуулж байна.

-Та өнгөрсөн жил төрсөн өдрийн баяраа "Танайд хоноё" нэвтрүүлгээр үзэгчидтэйгээ хуваалцсан. Түүний өмнөхөн нь анхны бороотой мартагдашгүй сайхан тоглолт хийсэн. Энэ жилийн төрсөн өдрөөр таныг юу хүлээж байгааг таамаглаж байна уу?
-Мэдэхгүй ээ (инээв). Би ер нь амьдралаас их юм хүлээдэггүй. Тэрнийхээ хүчинд явдаг юм шиг байна лээ. Их юм санахгүйгээр ажил хийвэл ам тосдоно гэсэн уриан дор амьдардаг. Сайн ажиллаж байгаа юм чинь үр хүүхдүүдээ тэжээх, цаашид хангалттай амьдрах бололцоотой болно. Олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулах, уран бүтээл туурвих, сургууль соёл юм уу хандивын үйлсэд туслалцаа үзүүлэх бололцоо бага багаар ч гэсэн гарч ирээд л байна.

-Хөдөөнөөс ирэхэд чинь Монголын хүсэмжит 10 бүсгүйн нэгээр тодруулчихсан байгаа биз?
-Сая сонсоод аягуй гоё санагдлаа. Овоо ш дээ л гэж /инээгээд/ бодлоо.

-Таныхаар эмэгтэй хүний тачаангуй дур төрх, секси имижийг ямраар төсөөлдөг вэ?
-Хүсэмжит бүсгүй гэдэг чинь юуны өмнө ариун, цэвэрхэн, ариун цэврийн хувьд ч гэсэн, сэтгэлзүйн хувьд ч гэсэн ариун байх ёсгой. Тэрнээс харанхуй хар сэтгэлтэй хүнийг хүсэмжлээд байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд бие сэтгэл болон эрүүл мэнд ариун, мэдээж бас эсрэг хүйстнүүдэд таалагддаг чанарууд нь байх ёстой байх. Бие хаа, царай зус, хувь хүний онцлог гээд олон зүйл байдаг биз дээ. Маиай Монгол эрчүүд дээр үед эмэгтэй хүний зөвхөн царайг нь хардаг байсан бол одоо бие хаа, нүдний харц, ааш аяг, алхаа гишгээ гээд олон зүйлийг хардаг болж.

-Таны хөх гайхалтай сайхан харагдаж байна. Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэж...?
-Юу ч гэх юм. Угаасаа л хөх томтой байсан. 10-н жилд байхын л биеийн тамирын хичээлд орох гэж зовохоос эхлээд л өсвөр насны охидод тохиолддог ичингүйрлийг би туулсан. "Victoria secret”-ийн "Wonder bra"-г хэрэглэж байхад эмэгтэй хүний хөх их цэгцтэй харагдана.

-Хүсэмжит 10 бүсгүйн тал нь шахуу ямар нэг байдлаар "засвар"-тай бүсгүйчүүд байсан. Ийм сонголтонд та ямраар ханддаг вэ?
-За яахав дээ, хэрэгтэй байсан учраас хийлгэсэн биз. Би яг хийлгэсэн эсэхийг нь мэдэхгүй. Ер нь хүний хувийн асуудалд өнгийх би жаахан дургүй. Шаардлагатай гэж үзвэл хийлгэхэд буруудах юм байхгүй. Тиймээс тэднийг өмөөрнө өө. Зохисон гоо сайхны шийдэл бол муу ч биш л дээ. Харин үр дагавар нь ямар байдгийг би мэдэхгүй. Илүүдэл жин эсвэл нүүрний согогоо засч гоо сайхны мэс засалд орох нь буруу алхам биш шүү дээ. Хамгийн гол нь мэргэжлийн хүнд нь хандаж хийлгэх ёстой байх. Миний хувьд хөх мөх илүү дутуу юм хийлгээгүй. Намайг давхраа хийлгэсэн гэж ярьдаг. Давхраа хийлгэж, хөхөндөө силикон шахуулж байгаагүй. Ерөөсөө манайхан бие хаа, хөх томтой улсууд. Удамшлын юм байдаг байх л даа. Яахав, 38 насан дээрээ топ аравт орчихсон бол сайн л байна ш дээ. Инээдэмтэй л байна, /инээв/ бас, 37-тойдоо хүүхэд гаргаад ийм жагсаалтад орж байгаа бол болж л байна.

-Та бол "Бальзакын нас" гэгддэг бүсгүй хүний хувьд төгс насан дээрээ яваа эмэгтэй. Сараагийн нүдэнд амьдрал яг ямар өнгөөр бууж байна?
-Манайхан 60 настай хүнийг хөгшин, бүр эмээ өвөө гэж үздэг юм байна л даа. Дэлхийн хэмжээнд бол үүнийг өвгөн гэж үздэггүй. Манайх 30 гараад ирмэгц л авгай гээд цоллоод эхлэх юм. Дундаж наслалт богино болохоор тэгдэг биз. 60 гараад л үхэх цаг боллоо гэдэг. Арга ч үгүй юм. Манайд эндэгдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, өвчин илрүүлэх юм алга. Одооноос л гайгүй болж байх шиг байна. Анагаах ухаан, шинжлэх ухааны хөгжиж байна. Би чавганц гэдэг үгэнд дургүй. Дээр үед алтан зэмэг, бөгжийг нь хурааж аваад хүчээр чавганц болгодог байсан гэсэн. Би бол мөддөө чавганц болохгүй гэж боддог. Минийхээр амьдрал бол дажгүй харагдаж байна шүү. Би 5 жил дараалан Монголын хамгийн том банкуудын нэгтэй хамтран ажиллаж байна. Энэ бол маш сайн үзүүлэлт гэж боддог. Сараа, Ариунаа эд нар ажилгүй боллоо гээд бичээд байдаг ш дээ. Худлаа л байдаг байхгүй юу. Ажлаа хийгээд байдаг, эрэлт хэрэгцээтэй хэвээр байдаг. Дээрээс нь ханшаа өсгөж байна. Ажил, амьдралын өртөг өсөх тусам бид нарын ханш ч бас өсч байгаа. Төр засгаас ч гэсэн харж үзэж, шагнал урамшуулалаараа мялааж байна. Тиймээс амьдрал нэг их бараантай, эрээнтэй харагдахгүй байна шүү. Их өөдрөг байна. Хувийн амьдралаа цэгцтэй болгох, жилд хэд хэдэн удаа гадагшаа явах, хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарах бүрэн боломжтой болж байна. Хүн мөнгө олохын төлөө ажиллах биш байнгын ажилтай байж аж төрөхийн тулд ажлыг хийдэг шүү дээ.

-"Хайрламаар", "Өнөөдөр гээд өөдрөг, амьдралд тэмүүлсэн өнгө аяс таны бүтээлээс нэвт сэнгэнэж байна. Ер нь энэ насанд хайр дурлал, эр хүний тухай ойлголт яаж өөрчлөгдөж байх юм?
-Хамгийн л сайхан байна ш дээ. Эр хүнгүйгээр ертөнцийг төсөөлөх аргагүй. Эр хүн ямар түшиг тулгууртай билээ? Жаахан ч гэсэн эр хүн аавын цээж царайлаад явдаг. Манай хүү гэхэд л гэр орондоо эр хүн царайлаад, юм энэ тэр өргөөд хөөрхөн л дөө. Эр хүнийг үргэлж хайрлаж, хүндэлж байвал эргүүлээд л хайр халамжаа өгнө. Эрэгтэй хүнийг доромжлоод, доош нь хийгээд байвал буцаад яг тэр реакцаар ханддаг. Яг л жаахан хүүхэд шиг хүмүүс юм болов уу гэж боддог. Миний хувьд эрчүүд тийм байна, ийм байна гэж ярьдаг тал бий. Тэр үнээн. Гэхдээ бүгдээрээ биш шүү дээ. Манай улс орон, төр засгийг эрэгтэй улс төрчид маань авч явж байна. Мэдээж эмэгтэйчүүдийн оролцоо ч байгаа. Жендерийн асуудал энэ тэр гээд ярьдаг. Би хувьдаа тэр талаар нэг их гүнзгий ярих дургүйй. Манай Монголд эмэгтэйчүүдийн эрх тийм доод хэмжээнд биш харин ч боломжийн хэмжээнд байгаа гэж боддог.

Миний хувьд эрэгтэйчүүдэд зарцуулах цаг маш бага байна. Хайр сэтгэл ч юм уу үерхэх хэмжээнд, амьдрах тухай яриад ч хэрэггүй. Хүүхэд маань нялх балчир байна, тоглолт ихтэй. Тэгээд ч бид нарын нас үерхэх нас биш шүү дээ. Тиймээс жаахан хувиа хичээхээс өөр аргагүй байна л даа. Миний мөрөн дээр байгаа ачаа нэлээн хүнд байна. Би нэг хүүхэдтэй байж байгаад гэнэтхэн гурван хүүхэдтэй болчихсон шүү дээ. Өөрийгөө бодохгүйгээр бусдыг бодох шаардлага гарч байна.

-Тэгээд хэзээ өөрийгөө бодож эхлэнэ гэж?
-Мэдэхгүй, одоо.

-Энэ хүнд ачааг үүрээд явах....?
-Хүнд юу байхав дээ. Хүн ер нь үнэг шиг замдаа туулсан бэрхшээлийг тэгсхийгээд мартчихдаг гэдэг шүү дээ. Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл. Тэмцэл байхгүй бол утга учраа алдана. Утга учраа алдана гэдэг гутарна. Надад сайн нөхөд, ар гэр, хамаатан садан бий. Тиймээс ганцаардах зав алга. Уйтгар гунигийн ч юм уу уянгын халилтай шүлэг унших зав алга байна. Гэртээ очиж унтаад сэрээд, буцаж ажилдаа гараад. Амьдрал тэгж л үргэлжилж байна.

-Ганцаардахгүй байна уу?
-Яаж ганцаардах юм? 2001 оноос хойш 7 жил ганцаараа амьдарч байна ш дээ. Дасчихсан юм биш үү. Миний ажлыг миний өмнөөс өөр хүн шийдвэр гаргаад хийгээд байвал надад хэцүү байх аа. Тэгээд ч заавал яг одоо гэр бүлтэй болно гээд байх шаардлага байхгүй. Одоо бол хүүхдүүдийнхээ төлөө, өөрийнхөө, карьерынхаа төлөө амьдрах цаг. Амьдралын аз жаргал, сайн сайхныг мэдрэх мэдрэмж нь өөр юманд байдаг болохоор тэгдэг юм шиг байна лээ. Мэдээж хэрэг сээтэн хаядаггүй эр хүн байхгүй байна гэж юу байхав. Тэдэнд зарцуулах цаг алга, хамгийн гол нь.

-Та сүүлийн үеийн клип, рекламанд илүү гэгээлэг, үзэсгэлэнтэй харагдаж байна. Магадгүй хүүхдүүдийн тань аавууд битүүхэн санаа алдмаар?
-Үгүй байх аа. Тэр тухай нэг их сайн мэдэхгүй байна. Сайхан хайраас төрсөн хөөрхөн хүүхдүүд маань байна. Сайхан дурсамжууд ч хэвээр байгаа. Би сүр дуулиан болоод, түмний өмнө шившгээ тариад, урьд өмнөх нандин дурсамжуудаа үгүй хийгээд салж байгаа хүмүүсийг хараад гайхдаг. Тэд өөрийнхөө сэтгэл дотор хог тарьж байгаа юм шиг санагддаг. Ер нь л аливаа юмыг муухайгаар бодож хэрэггүй. Өөрийнхөө сэтгэл зүрхийг ч хайрлах хэрэгтэй.

-Та хүүхдүүдээ сайхан өсгөж байна, боловсролд нь хөрөнгө оруулж байна. Аавууд нь бодитоор биш ч гэсэн нүднийхээ харцаар ч гэсэн зөөлөн дулаанаар талархлаа илэрхийлдэг болов уу?
-Манай Эрхэмээгийн аав угаасаа соёлтой, боловсролтой, удам угсаа сайтай айлын хүү. Соёлтой хүн соёлтой л байдаг. Бид 2 дөрвөн жил хамт амьдарсан. Тийм учраас миний хүүг эцгийн ёсоор хайрлаж, боловсрол, хүмүүжилд нь анхаарал тавьдаг. Аялан тоглолттой үед сургуулиас нь авах, хүргэж өгөх мэтээр намайг боломжгүй үед тусалдаг. Үргэлж л надад тусалж, дэмжье гэдэг. Би л туслалцааг нь тэр болгон авдаггүй болохоос. Хүнийг зовоогоод ч яахав гэж боддог юм. Тэр утгаараа би тийм ч их ганцаардаж байгаа биш шүү. Ард бол асаалттай танк байгаа ш дээ /инээв/. Асаарай гэхэд бол асна ш дээ. Ганцхан миний хүүхдүүдийн эцэг төдийгүй надад хайртай байсан, ойр дотно байсан хүмүүс одоо ч гэсэн намайг хүндлээд, туслаад явж байгаа нь бий. Хүн ер нь амьдралд хүнтэй муудалцахгүй, салсан ч гэсэн гомдоохгүй байвал зүгээр юм шиг ээ. Тэгсэн мөртлөө би бас овоо л залуучуудыг гомдоосон юм шиг байна лээ. Гомдооё гэж бодоогүй ч гэсэн гомдоосон байж магадгүй. Хайр сэтгэлийг нь хариулаагүй ч юм уу, явж байгаад замаасаа буцсан гэх мэтээр өөдгүй өөдгүй юм байсан байж магадгүй.

-Урвалт байсан уу?
-Урвалт бараг байгаагүй байх аа. Хүмүүс жаахан буруугаар л ойлгоод байдаг байх л даа. Би ер нь дурлалыг нэгдүгээрт тавьдаггүй юм байна л даа.

-Наадах чинь эрчүүдийг хэзээ ч нэгдүгээрт тавьдаггүй хонины ордны эмэгтэйчүүдийн шинж чанар, тийм үү? Бүх ордны эмэгтэйчүүд дотроос ганцхан хонины ордны эмэгтэйчүүд л эр хүнд гэрлэх санал тавьж чаддаг гэдэг?
-Өө, мэдэхгүй (инээв). Тэр саналыг нь би тавих болж байна уу? Төвөг биз дээ. Эрэгтэй хүн "маллана" гэдэг чинь аймаар хэцүү ажил. Чүү ай гэж өөрөө амьдарч байж бас нэг хүнийг авч явна гэдэг. Миний нэг найз хүүхэн байдаг юм, тэр бол бүх амьдралаа нөхөртөө зориулсан хүн. Түүнийхээ үр шимийг нь амтлаад явж байгаа бүсгүй. Гайхалтай бүсгүйчүүд байна. Би ганц бие мөртлөө дандаа нөхөртэй эмэгтэйчүүдтэй найзууд. Мэдээж би зовж зүдэрч байгаа хамаатан садан, найз нөхөддөө тусалдаг. Гэхдээ би ч гэсэн зовохгүй юм аа гэхэд тэвдэж яваа амьтан шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээнд намайг ойлгодог, миний сэтгэлзүйд хөнгөлөлт үзүүлэх хүмүүстэй харьцаж байна. Өмнө нь бол би найз л гэсэн бол бүх юм, цаг зав, уран бүтээл, мөнгө төгрөг бүгдийг нь зориулдаг байсан бол одоо арай харам болсоон. Тэгэхээс ч өөр арга алга. Хүүхэд гэдэг №1 болчихсон. Хулан гэдэг "аймаар" хүнтэй болсон. Оройтвол уурлана.

-Нөхөртэй болох бодолгүй байгаа юм байна. Гэхдээ хүүхдүүд томрохын цагт насны эцэст бараа бараандаа байх хүн сэтгэлийн  мухарт бодогдоно биз дээ. Тэр үеэ ямраар мөрөөдөж байна?
-Аймаар олон, гэр дүүрэн хүүхэд. Ач нь уу, гуч нь уу бүү мэд. Тэгээд наяад нохой, муужгай, загас. Би одоо бас загастай. Алтан загасыг тэжээх гэж бас хөөрхөн юм болж байна. Ямар ч завгүй, хүүхдээ ч үнсэх сөхөөгүй байж загасныхаа филтерийг цэвэрлээд зогсож байгаа юм чинь. Гоё байдаг юм аа. Унтаж байхад ус дуугараад, загас нь яг цөөрөмд байгаа юм шиг үсрээд. Амьтан их тэжээнэ. Миний санаа зовдог юм их. Загас, нохой байна. Бас эгч, дүү, ээж гээд. Энэ чинь л гоё шүү дээ, амьдралд. Уйтгарлаад, гэртээ ирээд хүүхдээ хараад байдаг юм уу гэхээр бас тийм биш ээ. Заримдаа найзуудаа урина. Таньдаг залуучуудаа урина. Караокедна. Өчигдөр орой бас караокед ороод зохиолын дуу хүртэл дуулчихсан. Гоё л юм билээ. Ажлын дараа стресс тайлаад. Залуучуудтай үерхэхгүй юм аа гэхэд сээтэн хаяж болно ш дээ. Ер нь эмэгтэйчүүд 30 гарахаараа үйлдлээрээ биш харцан дээрээ, аман дээрээ л болдог гэсэн ш дээ(инээв). Түүнийг какетчилна гэдэг юм байна л даа. Хатагтай нар дэвүүрээ сэвээд, аальгүйтэхийг хэлж байгаа нь тэр. Түүнээс цаашгүй. Нөгөө галзуу дурлаад, ийш тийш дагаж, дагуулж явдаг нас биш өндөр хариуцлага үүрдэг учраас ширээний ард сээтэгнэхээс цаашгүй. Сээтэгнэхээс цааш юм болбол нөгөө "Сүйтгэгч" кино шиг юм болно биз дээ /инээв/. Гэрийн хартай авгай нарын сэтгэлийг тайвшруулах үг байгаа биз. Нөгөөх чинь булаадаг л юм гэсэн одоо сээтэгнэхээс цаашгүй болж гэж бодоод тайвшрах биз. Намайг булаадаг хүүхэн л гээд байсан, тэр нь одоо хаа байна?

-Хүүхдүүдийн тань аавууд хоёул анхны эхнэрүүддээ буцсан нь таньд давхар давхар шаналал хөндүүр эмзэглэл авчирсан уу гэх нь илүүц байх?
-Ёстой үгүй. Тэднийг буцаасан нь амар заяа үзүүлдэггүй байсан юмыг л зогсоосон шийдэл байсан. Зогсоо зайгүй өгөөч, буцааж өгөөч гээд байнгын зуураастай юм. Тийм учраас Хулангийн ааваас ч гэсэн харилцаагаа аягүй хурдан таслан зогсоосон. Ямар их үнэ цэнээр олддог эрчүүд вэ, энэ чинь. Нэг залуу тэвэрч хонох гэж ямар их сэтгэлзүйн дарамтанд ордог юм бэ? Больчихъё л доо гэж л бодсон. Нэг залууг тэвэрч унтахын тулд манай гэр бүл тэр чигээрээ дарамтанд орж, ээжийнх нь нэр хүнд сонин хэвлэлээр унаж... Тийм биз дээ. Би 4 жил тэвэрч хонохын тулд хэвлэлээр аймаар их бичүүлсэн биз дээ. Би хүүхдийг нь хүртэл харж байсан. Аймаар хэцүү. Угаасаа тэр эмэгтэйд тэр хүн нь хэрэгтэй бол тэрийгээ аваг л дээ. Тийм учраас л би тийм алхам хийсэн шүү дээ. Хүний л юм бол хүний л юм байхгүй юу. Би ямартаа л миний одоо байгаа амгалан тайван байдал хэрэгтэй болохоос гал халуун шатсан хайрандаа нэг залуу тэвэрч хонох нь чухал биш гэж хэлдэг.

-Хоёр дахь амьдралынхаа сонголтыг та алдаж болохгүй гэж хаширлаагүй юу?
-Тийм юм битгий ярь аа. Юу гэсэн үг юм бэ? Хүүхэд гэдэг чинь шоу биш ээ. Өөрсдийгөө би  алдчихлаа гэж ярьдаг эмэгтэйчүүдэд би ёстой дургүй. Хаашаа юм тэгээд, алдахгүйн тулд сэмээрхэн абортонд орох юм уу? Юу гэж ойлгох вэ? Амьдралдаа алдахгүйн тулд зөндөө олон удаа сэмээрхэн абортонд гүйж орсон охидууд зөндөө байдаг. Амьдралын алдаа нь гээд хүүхэд нь байж байх юм уу? Энэ чинь алдаа биш ололт байхгүй юу. Өөрөөсөө эрдэнэт хүн төрүүлж өсгөөд, нийгэмдээ хэрэгтэй хүн болгоод тавьчихвал алдаа юу? Амжилт биш үү? Хэнээс ч туслалцаа авахгүй өөрийнхөөрөө амьдарч байгаа бол болоо юм биш үү. Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно. Хэзээ нэгэн цагт ямарваа нэгэн зүйл өөрийн амьдрал дээр ирдэг учраас би амьдралд том дуугарч, ингэнэ, тэгнэ гэж амалж чаддаггүй.

-Тэгвэл хүнийх гэдгийг нь мэдсээр байж "аймшиггүй" дурлаад, асаад байхдаа болгоомжлоогүй юу? Та их зоригтой эмэгтэй юм...
-Тийм гүнзгий анализ хийх ямар шаардлагатай юм. Надад тэгэх шаардлага байхгүй. Би бол үнэхээр эрх чөлөөтэй. Би хүүхэд гаргахыг хүссэн үедээ гаргаж байна. Нөхөр байхгүй учраас хүүхэд гаргахгүй, хүүхдээ оройтуулах юм уу? Ард түмэн маань надад урам хайрласан, зэмлээгүй. Хүн төрүүлж байгаа хүнийг яасан ч гэж зэмлэхэв.

-Баярлалаа, танд. Амжилт хүсье. Гоё тоглолт хүлээж байгаа шүү.

М.Уранчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан