Улаанбаатар дахь Британийн элчин сайдын яам нь Эрхэмсэг Хатан хааны 93 насны төрсөн өдрийг зургаадугаар сарын 7-нд Стар хотхон дахь Эрхэмсэг ноён Элчин сайд Филип Малоны өргөөнд тэмдэглэж, Британи улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, нэн ховордсон амьтан, ургамлын хамгааллын ажлуудаа онцлон харууллаа.
Эрхэмсэг хатан хаан 2 дугаар Элизабет нь 1952 онд хаан ширээнд өргөмжлөгдсөн бөгөөд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын болон дэлхийн хамгийн удаан төр барьж буй хаан билээ
‘Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтолтой тэмцэх нь Британи улсын дотооддоо болон олон улсад хэлэлцэж, тэргүүнд тавьдаг асуудлуудын нэг билээ. Эл асуудлууд Монгол Улсын хувьд ч гэсэн байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн чухал ач холбогдолтой’ гэдгийг элчин сайд Филип Малон үдэшлэгийг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Британи улсын хүлэмжийн хийг багасгах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх туршлагаас монголчуудтай хуваалцахын тулд энэ жилийн Хатан хааны төрсөн өдрийн үдэшлэгийг ЭСЯ нь “ногоон өсөлт” сэдэвтэйгээр зохион байгуулсан. Сонирхолтой нь энэ үдэшлэгийг нэг удаагийн хуванцаргүйгээр зохион байгуулж их хэмжээний хуванцар хаягдал гаргахаас сэргийлжээ.
Мөн арга хэмжээний үеэр Распберри Пай (Raspberry Pi) робот танилцуулсан нь нарны самбарыг байнга нар луу тусгаж, эрчим хүч хураалтыг 50 хувь ихэсгэдэг бөгөөд Англид бүтээсэн бичил процессороор ажилладаг байна.
ЭСЯ нь Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яам, Британийн Сансрын агентлагаас Монгол Улсын хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөлд дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Британи улс “Ногоон уур амьсгалын сан”-гийн 12 хувийн төсвийг хангадаг, тус сан нь Монгол Улсад 20 сая гаруй ам.долларын санхүүжилт олгож байгааг онцлох нь зүйтэй юм.
УИХ-ын гишүүн, Монгол-Британийн парламентийн бүлгийн дэд дарга, хатагтай Н.Оюундарь нээлтийн үг хэлж, элчин сайдын хамт төрсөн өдрийн бялууг зүсэв. Монгол дахь Британийн томоохон брэндүүд өдөрлөгт оролцсон бөгөөд үүнд: Ахмад цай, Жонни Уокер, Рейнж Ровер, мөн үндсэн ивээн тэтгэгч Cummins, Pandrol, and StarChase компаниуд байлаа.
Эрхэмсэг хатан хаан 2 дугаар Элизабет нь 1952 онд хаан ширээнд өргөмжлөгдсөн бөгөөд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын болон дэлхийн хамгийн удаан төр барьж буй хаан билээ. Хатан хааны төрсөн өдөр 4 дүгээр сарын 21 боловч төрийн ёслолтой төрсөн өдрийг зургадугаар сарын хоёр дахь бямба гарагт тэмдэглэж, Лондон хотноо цэргийн парад явуулдаг уламжлалтай юм.