Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1928 оны зургаадугаар сарын 18. Амелия Эрхарт Атлантын далайг хөндлөн туулсан анхны эмэгтэй нисгэгч болов
Америкийн нисгэгч Амелия Эрхарт 1928 оны энэ өдөр Уэльсийн Берри боомтод газардсанаар Атлантын далайг ганцаар хөндлөн туулсан анхны эмэгтэй нисгэгч болон түүхэнд бичигджээ. Тэрээр өөрийн туулсан аяллын талаарх туршлагаасаа хуваалцаж бичсэн ном нь АНУ-д Бестселлер болж байсан бөгөөд “99” гэх эмэгтэй нисгэгчдийн холбоог байгуулсан юм.
1942 оны зургаадугаар сарын 18. Пол МакКартни мэндэлжээ
Английн “Beatles” хамтлагийн хөгжимчин, дуучин Пол МакКартни 1942 оны энэ өдөр Английн Ливерпүүл хотод мэндэлжээ. Тэрээр Ливерпүүлд өсөн торниж 15 насандаа Жон Леннонтой хамт “Quarrymen” хамтлагийг байгуулж байв. Уг хамтлагаа 1960 оноос “Beatles” хэмээн нэрлэх болсон бөгөөд анхны хит болсон дуу нь “Love Me Do” юм. Пол 1970 онд хамтлагаасаа гарч “Wings” хамтлагт нэгдсэн билээ.
1991 оны зургаадугаар сарын 18. “Robin Hood” киноны дуу олны хүртээл болов
Алдарт канад дуучин Брайан Адамсын дуулсан “(Everything I Do) I Do It for You” дуу 1991 оны энэ өдөр олонд хүрчээ. Энэхүү дуу нь тухайн үед үзэгчдийн хүртээл болж байсан “Robin Hood: Prince of Thieves” киноны дуу бөгөөд Billboard-ийн оны шилдэг дуугаар нэрлэгдэж байв. Брайан Адамсын “Waking Up the Neighbours” гэх зургаа дахь цомгийн нэг хэсэг болсон уг дуу нь “хөнгөн рок” чиглэлийн дуу юм.
Эх сурвалж: onthisday.com