-Монголд эмчлэгдэхгүйд тооцогддог 26 өвчнийг энэ эмнэлэгт эмчлэх боломжтой-
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы Сургалтын эмнэлгийн амбулатори ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 17-ноос эхлэн ажиллана. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байрладаг.
Монгол-Японы Сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны нээлтийн ёслол энэ ням гарагт буюу зургадугаар сарын 16-нд болох бөгөөд нээлтэд Японы Гадаад хэргийн сайд тэргүүтэй албаны төлөөллүүд оролцох юм.
Цаашид улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн 1042 нэр төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ
Анх 2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн уг эмнэлгийн барилгын ажил энэ хавар дуусч Улсын комисс хүлээж авсан юм. Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдаж буй уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулна.
Мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж байгаа юм.
Дээрх барилгын үйл ажиллагаанаас гадна Монгол-Японы хамтарсан техникийн хамтын ажиллагааг хийх бөгөөд япон мэргэжилтнүүд 2022 он хүртэл тус эмнэлгийн эмч, ажилчдыг сургах, хүний нөөцийг чадавхижуулах, менежментийн сайжруулалт хийх юм.
Одоогийн байдлаар тус эмнэлэгт ажиллах манай улсын 80 гаруй эмч мэргэжилтнүүд Япон улсад сургалтад хамрагдаад байна. Ингэснээр өвчтөнд үзүүлэх үйлчилгээ, наад захын харилцаа гээд бүх агуулга, менежментийг Япон улсын эмнэлгийн үйлчилгээтэй төстэй байлгахыг зорьж байгааг албаныхан хэллээ. Япон-Монголын Сургалтын эмнэлэгт ойролцоогоор 400 гаруй багш эмч, ажилчид ажиллана гэлээ.
Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тасаг гэх мэт нийт 104 ортой ч цаашид 300 өвчтөн хэвтэн эмчлүүлэх боломжтой болно гэдгийг Япон талын албаныхан хэлж байлаа.
Тус эмнэлэг ирэх намраас хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийг хүлээн авах бөгөөд тэр дундаа Баянзүрх дүүргийн тодорхой хороодын иргэдэд үйлчлэх ч цаашид улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн 1042 нэр төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, иргэд хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалаараа мөн төлбөрт үйлчилгээ авах боломжтой болох юм.
Тус эмнэлгийн фото мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.