Ковид-19 ба Д витамины ач холбогдол сэдвээр ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга, АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан мэдээлэл зөвлөгөө өгч байна.
Тэрбээр, Д амин дэмийг маш өвөрмөц даавар гэж үздэг. Хүний биед Д2, Д3 амин дэм нийлэгждэг. Д3 нь хоол хүнс болон нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бол Д2 нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс нийлэгждэг.
Баяжуулсан хүн болон загаснаас Д амин дэмийг авч болох ба энэ нь элэг, бөөрөнд хувирч өөрийн үйлчилгээг үзүүлнэ. Элэг, бөөрөнд хувирсан Д витамин хамгийн идэвхтэй нийлэгжиж, эд эсийн түвшинд хүргэдэг.
Насанд хүрсэн хүн усны хувцастай багахан хугацаанд биеэ шарахад /арьс бага зэрэг улайх хэмжээний/ 10-25 мянган олон улсын нэгжтэй тэнцэх хэмжээний Д витамин уусантай дүйцнэ. Д амин дэм тархи, нойр булчирхай, бөөр, ходоод, сэрээ булчирхай зэрэг хүний биеийн 37 эд эрхтэнд хүрч нийлэгждэг.
Д амин дэм нь эд эсийн хувьд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Хүний ясыг бат бөх байлгана. Сэтгэл санааг өөдрөг болгоно. Тархинд зан төрхийн өөрчлөлт үүсэхээс сэргийлнэ. Даралт тогтворжуулах, нойр булчирхайн эд эсийг хэвийн байлгах, инсулины ялгаралтыг тогтворжуулна. Биед Д витамин дутагдагдвал ясаа задалж, кальцийг авдаг. Тэгэхээр яс хэврэгшиж гэмтэнэ гэсэн үг. Хэрэв биед Д витамин хангалттай хэмжээгээр байвал кальцийг нарийн гэдэснээс буюу хоол хүнснээс орж ирж байгаа кальцийг хэрэглэдэг.
Тэгэхээр өдөрт 10-20 минут наранд гарах хэрэгтэй.