Энгийн төлөв гоо сайхны төрсөн эгч.
Федор Достоевский (1821-1881)
Байгаль ертөнц ихэнхдээ гоо сайхан байдгаас энгийн төлөв байгалийн дотны анд.
Федор Достоевскийн мөрдлөгөө
Ноднин Оксфордод нэгэн чухал семинар болсон юм. Семинарыг Нидерландын Уур
амьсгалын хөтөлбөрийн газар, Орчны судалгааны Стокгольмын хүрээлэнгийн Оксфордын
салбарынхан зохион байгуулсан юм. Тэнд яригдсан гол сэдэв бол дэлхийн уур
амьсгал тасралтгүй өөрчлөгдөж байна. Уг өөрчлөлтийг дагаад улс орон бүр
дасан зохицохоос өөр арга алга. Аливаа улсын хэтийн ба дунд хугацааны хөгжлийн
төлөвлөлтөд Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олигтой санаачилга байхгүй
байна гэж үзсэн юм. Энэ семинарт оролцсон Монголын төлөөлөгчид өөрийн орны
байдлын талаар саналаа дэвшүүлсэн билээ. Энэ талаархи олон талт эргэцүүллийг
өгч тэмдэглэл бичихэд хувь нэмэр оруулсан профессор Р.Мижиддорж, доктор
П.Гомболүүдэв нарт талархал илэрхийлье.
1.Эдийн засгийн хөгжлийн асуудлууд, түүний дотор эдийн хөгжлийн үзүүлэлт
болгон авдаг гол индикаторуудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,
амьжиргааны урт хугацааны төлөвлөлт, тэдгээрийг хэмждэг индикаторуудаас
ялгаж ойлгох хэрэгтэй байна.
Энэ бол тогтвортой хөгжлийн асуудалтай холбоотой хөгжлийн тухай ухагдахуун
бөгөөд хөгжиж буй орнуудад хурц тавигдаж байна. Тогтвортой хөгжлийн тухай
томъёололд ихэд өрөөсгөл байдлаар, чухамхүү эдийн өсөлт их байх явцуу
агуулгаар энэ орнуудад хандаж байна. Экологийн тэнцвэрийг байгалийн даацад
тохируулах асуудал хоосон агуулгатай, цаасан дээр бичсэн тунхаглалаас өөр
зүйлгүй болж байгаа нь манай улсын жишээн дээр тод батлагддаг. Хөгжиж буй
орнуудад яригдаж буй “хөгжил тогтвортой байх философи” хэр оновчтойг шүүх цаг
болжээ. Sustainable enүironment or green economic growth гэсэн агуулгаар авч
үзэх нь оновчтой болж байна. Улс орны дотоодын эх үүсвэрээс гарч буй хөрөнгө
оруулалт нь зөвхөн эдийн засгийн шууд өсөлтийг хангахад чиглэгдвэл уур
амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлал их байх болно. Жишээлбэл,
Монгол Улсад сүүлийн арван жилд уул уурхайн салбарын тэсрэлт болж байна.
Нүүрс гэхэд Монгол Улс урьдчилан тогтоосон 1,5 триллион тонн нөөцтэй байна.
Гэтэл энэ олборлогдсон нөөц ихэвчлэн Хятадад ашиглагдах бөгөөд агаар мандалд
нүүрсний тэр хэмжээнээс 1,5-1,8 дахин их нүүрсхүчлийн хийг ялгаруулах болно.
Гэтэл үүнийг зохицуулах олон улсын эрх зүйн баримт бичиг байхгүй байна. Тогтвортой
хөгжил гэдэг сайхан уриа болон хөгжилд нэмэртэй гэсэн ерөнхий үгийн дор Монгол
Улс дэлхийн бусад гүрэнтэй хамтран уур амьсгалын өөрчлөлтөд жинхэнэ нөлөөлөхүйц
хэмжээний нүүрсийг бэлтгэж шатаах төслийг тэдний болон өөрсдийн мөнгийг
шатаан байж төлөвлөж байгаа нь энэ юм.
2.Өнөөдөр Монголд улс төрийн дараагийн ялалтанд зориулсан нийгмийн хамгааллын
салбарт бэлэн мөнгийг замбараагүй цацах бодлогуудын алдааг залруулж, аль
хэдийнэ томъёологдсон ч огт уншигддаггүй, мөн батлагдсан ч хэрэгждэггүй
байгаль орчны олон хөтөлбөр, түүний дотор уур амьсгалын өөрчлөлтийн тухай
үндэсний хөтөлбөрийг цомхотгож, тодорхой хэдхэн зүйлээр базан хөрөнгийн эх
үүсвэр, хэрэгжүүлэх хууль, хариуцлагын орчинг бий болгох шаардлагатай байна.
Монголын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, түүнд холбогдох баримт
бичгүүд нь тунхаглалын шинжтэй, тодорхой хөрөнгийн эх үүсвэрээр
баталгаажаагүй байна. 1999 онд батлагдаж албажсан эдгээр баримт бичгийн
хэрэгжилт амжилт муутай, хэрэгжихэд олон талын хүндрэлтэй байна.
Олон улсын хэмжээнд ч энэ асуудал эмх цэгцгүй л байна. Ядуурлыг бууруулах,
нийгмийн халамжийн бусад төслийг Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүдээс
ялгаж ойлгох зааг, тодорхой шинжүүр үнэндээ алга л байгаа. Ердийн төслүүдээс
дасан зохицохуйн төслийг ялгаж чадахгүйн гайгаар гадаад доноруудаас энэ чиглэлийн
тусламжуудыг авч чадахгүйд хүрэх болж байна. Нөгөө талаас улс төрийн түр
зуурын ялалтыг гол болгосон, популист улс төрийн золиос болж байна. Уур
амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй, түүнд дасан зохицох шаардлага онц
нэхэлтэйг ойлгодоггүй, эсхүл буруу ойлгодог, бүр ойлгосон ч ойлгоогүй дүр
үзүүлдэг эдгээр улстөрчдийн бултаж булздаг нүх сүв нь энэ болж байна. Нэн
ялангуяа байгалийн олон янз байдлыг, цаг агаарын тухайн үзэгдлийг уур амьсгалын
өөрчлөлтийн асуудалтай зориуд хольж улс төржүүлэх зуршил ихэсчээ.
Эдийн засгийн түргэн зуурын өсөлтийг гол зорилгоо болгосон Засгийн газар, Сангийн
сайд нар уур амьсгалын дасан зохицолтод нэг ч мөнгө оруулахыг хүсдэггүй юм.
Монголын тохиолдолд парламентаар улсын төсвийг хэлэлцэж баталдаг учраас парламентын
76 гишүүнээс энэ асуудлыг илүү нааштай хүлээж авдаг гишүүдийг энэ ажилд татан
оролцуулбал амжилт олж болох юм.
Улстөрчид ялалт байгуулахын тулд ядуу олонхийн сэтгэл зүйгээр тоглох үзэгдэл
хөгжиж буй орнуудад элбэг. Монгол ч адилхан. Тэд нийгмийн хамгааллын асуудалд
түлхүү анхаарч хоосон популист амлалтуудыг өгснөөр засгийн эрх барих дөрвөн
жилд энэ амлалтаа оронцоглон биелүүлэх гэж цаг алдсанаар уур амьсгалын
өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг мэдэх ч боломжгүй, мэдсэн ч тоолгүй өнгөрөөж
байна. Энэ тохиолдолд байдал их хүнд, шийдэхэд хэцүү. Энэ нэр хүнд бүхий
хүмүүсийг зөв мэдээлэл, бодлогын томъёоллоор хангаж чадах экспертүүдийн
хамааралгүй, гадаад харилцаа холбоо сайтай баг байнга ажиллавал зүйтэй.
3. Уур амьсгалын өөрчлөлтийн системд олон талаас өгч байдаг ээлжит
цохилтуудын нэг мэтээр ухаарч тийм ч учраас хангалттай хэмжээний хөрөнгө
зардлыг тусгаж чаддаггүй дутагдлыг халах ёстой.
Энэ бол Монголын хувьд хамгийн түрүүнд тавигдах ёстой асуудал юм. Манай улсад
хамгийн сүүлд хийгдсэн уур амьсгалын өөрчлөлтийн болон гамшгийн менежмент,
малчдын амьжиргаа, бэлчээрийн менежмент, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлийн
судалгаануудад дутагдал их байна. Их хэмжээний мэдээлэл, баримт, судалгааны
үр дүнг бий болгосон ч тэдгээр нь цаашид шаардлагатай шийдвэрлэх дүгнэлт
хийхэд хангалтгүй, эсхүл асуудлын голыг олж харахгүй, эргэн тойрондоо л
эргэлдээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Амьдралд нийцсэн, улс төрийн
шийдвэр гаргагчид шүүрээд авчихмаар үр дүн алга байна. Хий дэмий анхааруулж сануулсан,
сургамжилсан ерөнхий тунхаглалууд л элбэг болж. Тухайлбал, мал аж ахуйд
зориулсан дасан зохицохуйн зөвлөмжүүдэд инээд хүргэмээр зүйл ч гарч байна.
Малын жин буурах хандлагатай тул бэлчээрлэх хугацааг уртасга, халуун өдрийн
тоо ихэсч буй тул шөнө бэлчээ гэх зэрэг. Ийм зүйлийг би уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицохуйд хамааруулмааргүй байна. Мөн уламжлалт нүүдлийн мал
аж ахуйг ойрын 20 жилд халж, эрчимт фермерийн аж ахуйд шилжих, үгүй ядаж хагас
фермерийг бий болгох гэсэн санаа, дүгнэлтүүд газар авчээ. Маш өргөн уудам
нутагтай, цөөн хүн амтай, том хот суурин цөөнтэй Монголд нүүдлийн мал аж
ахуйн уламжлал соёлыг хадгалан үлдэхээс өөр уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох арга зам байхгүй гэж би үздэг. Сүүлийн жилүүдэд мал аж ахуй байгалийн
экстремаль үзэгдлүүдэд өртөмхий байх болсон нь бэлчээрийн уламжлалыг суурин
фермерийн аж ахуйгаар солих арга замаар дасан зохицох дүгнэлтийг хийх шалтгаан
биш юм. Ийнхүү мал аж ахуй өртөмхий, эмзэг, хэврэг болсон нь өөр шалтгаантай.
Монголын тал хээр нутагт урьд өмнө хэзээ ч ийм их хэмжээний мал бэлчээрлэж
байгаагүй бөгөөд малчид эдийн засгийн эрэлт, хэрэглээний багцын өсөлтийн
дарамтад орох болсон үндсэн шалтгаан малын хорогдол, эмзэг байдлын цаана
харагдаж байна. Хур тунадасны сарын дундаж хэмжээ бус, хөрсөнд шингэж буй
чийгийн хуримтлал багасч буй үзүүлэлт болон нэг малд ногдож буй талбайн хэмжээ
багассан үзүүлэлтүүд л энэ эмзэг байдлыг хэмжих индикатор болж байна. Ямар
нэг байдлаар судалгааны цар хүрээ хумигдаж оновчтой дүгнэлтүүд гарч чадахгүй
байгааг хоёрхон зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, судлаачдын чадвар
дутагдаж байна. Хоёрдугаарт, Засгийн газарт байгаа түшмэлүүдэд сонирхол алга
байна.
4. Уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдлыг бууруулах, дасан зохицохуйг
хэмжих бодит, тооцож болох индикаторууд үгүйлэгдэж байна.
Юуны өмнө хөдөө аж ахуй, нэн ялангуяа мал аж ахуйн салбарын эмзэг байдлыг
хэмжих индикаторын талаар саналаа хэлье. Өмнөх хэлсний дагуу хөрсөнд хуримтлагдсан
чийгийн хэмжээ (хур тунадасны хэмжээ, өвсөн бүрхүүлийн талбай, хөдөө аж ахуйн
ургамлын ургац гэх зэрэг үзүүлэлтүүд үүнтэй нягт уялдаатай) нэгдүгээр
quantifiable indicator гэж үзэж болно. Жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаа
явуулдаг аж ахуй эрхлэгчдийн гол хүсэл бол цаг хугацаа, байршлаа олсон хур
тунадас байдаг. Хоёрдугаарт, нэгж талбайд ногдох бүтээгдэхүүний хэмжээ буюу
нэгж талбайн даац орно. Монгол бол өргөн уудам нутагтай тул нийт бэлчээрийн ч
юм уу, тариалангийн боломжит талбайг малын нийт тоо, ургацын хэмжээнд
харьцуулсан үзүүлэлт оновчгүй юм. Тухайн мал сүрэг (тариа, хүнсний ногоо)
бодитойгоор хүрч чадах талбайгаар авсан үзүүлэлтийн тухай юм. Гуравдугаарт,
эдийн засагтай холбоотой үзүүлэлт. Монгол бол өөрийн онцлогтой. 2.7 сая хүн
амын бараг тал нь Улаанбаатарт байнга амьдарч байна. Улаанбаатарчуудын
хүнсний болон бусад хэрэглээг хангах эрэлт орон нутаг, хөдөө аж ахуйн салбарыг
туйлдуулж, дасан зохицох аргагүй болтол нь дарамталж байна. Тиймээс Улаанбаатар
болон Монгол Улсын (хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний)гадаад зах зээлийн эрэлт
гэсэн үзүүлэлт цаашид чухал байх болно. Надад байгаа мэдээллээр Монголын тал
нутагт байх бэлчээрийн малын тоо хонин толгойд шилжүүлснээр 50 саяас хэтэрч
болохгүй. Сүүлийн 10 гаруй жилд л Улаанбаатарын хүнсний хангамжтай
холбоотойгоор малын тоо тухайн орон нутгийн даацаас хэтэрсэн гэж үздэг. Улс
орны мах, хүнсний хэрэгцээ, бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалангийн
потенциалын харьцаа Монгол Улсын хөгжлийн баримт, аюулгүй байдлын үзэл
баримтлалд тусгалаа олох ёстой.
5.Монголын өнөөгийн байгаль орчинд хоёр чухал хүчин зүйл шийдвэрлэх нөлөөг
үзүүлж байна.
Хэдийгээр Монголын эдийн засаг хотжилт, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн
хүчээр дээшилж насанд хүрсэн (18 наснаас дээш) нэг хүнд ногдох дотоодын нийт
бүтээгдэхүүн албан бус мэдээллээр 1600 USD болсон ч энэ өсөлт хэр тогтвортой
байх асуудал, улс орны хөгжлийн концепци тодорхойгүй хэвээр байна. Өндөр
зарлагатай үйлдвэрлэл явуулдаг, хүйтэн сэрүүн, уулын өндөрлөг бүс нутагт
амьдардаг монголчуудын хувьд уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийн сценари
онц чухал болж байна.
Эдийн засгийн ашгийн төлөө улайрал байгаль орчинд том драмт үзүүлж байна.
Улаанбаатар хотын хэрэглээний зах зээлийн эрэлтийг хангах хэт том үүрэг Монголын
байгальд шийдвэрлэх дарамтыг үзүүлж байна. Малын сүргийн бүтэц өөрчлөгдөж
бэлчээр, хөрсийг гэмтээж доройтуулдаг ямаа, адууны тоо эрс өслөө. Дэлхийн
болон Хятадын ноолуурын зах зээлийн эрэлтийг хангах эдийн засгийн дарамт
тал нутагт цөлжилтийг авчирч байна. Улаанбаатар хотын хэт богино хугацааны
тэлэлт нь түүний хүнсний хангамжаар дамжин малын тоог орон нутгийн байгалийн
даацаас хэтэртэл нь өсгөх аюулыг бий болголоо.
Хэдийгээр жилийн хур тунадасны дундаж зарим нэг утгаар нэмэгдэж байгаа боловч
ургамлын ургалтад эерэг нөлөө болж чадахгүй байна. Гэнэтийн хүчтэй аадар,
оройтсон бороо, хэт эрт орсон цас ургамал ургахад хангалттай хэмжээний
чийгийг хөрсөнд бий болоход дэм болохгүйгээр барахгүй хөрсний эвдрэл,
цөлжилт үүсэхэд нөлөөлж байна. Хур тунадасны бүтэц, үүсэх горим, хөрсний
шингээлт, хуримтлалыг эмзэг байдлын үндсэн индикатороор авч иж судалгаа
хийх шаардлагатай болж байна.
Ийм нөхцөлд газар нутгийн нэгж талбайд учруулж буй аж ахуйн үйл ажиллагааны
эрчим (intensity) нь эмзэг байдлын өөр нэгэн чухал үзүүлэлт(indicator) болох
юм.
Дээрх хоёр факторын вариацаас аж ахуйн тухайн салбарын дасан зохицох бодлого
тодорхой болох боломжтой гэж бид таамаглаж байна.
Дээр өгүүлснийг Монголын ямааны аж ахуйн жишээн дээр маш тод харж болно.
Ямааны тоо толгой сүүлийн 20 жилд дөрвөн саяас 18 сая болтлоо өсч мал сүргийн
40 гаруй хувийг эзлэх болжээ. Монгол ямааны ноолуур дэлхийн зах зээлийн 20
хүртэл хувийг эзэлдэг гэсэн мэдээлэл бий. Ноолуурын эрэлт ихэсч сүргийн уламжлалт
бүтцийг эвдэхэд хүргэсэн байна. Ямаа гол төлөв ургамлыг сорчлон идэж үрт
ургамлын цэцгийг хамж, ул үндсээр тасалж иддэг болохоор ургамлан бүрхүүлийн
бүтцийг их хэмжээгээр өөрчилж бүр устгаж байна. Ноолуурын үнэ бэлэн мөнгөний
байдлаар малчдад очиж ямар нэгэн хуримтлал үүсэхгүйгээр үр ашиг муутай
зарцуулагддаг байна. Ямаанаас учирч буй эдийн засгийн ашиг, хохирлыг дэнсэлж,
УАӨ-д дасан зохицохуйн агуулгаар авч үзвэл сонирхолтой үр дүн гарч
болох талтай юм (уг төслийн PIN-ийг хавсралтаас үзэж болно).
6.Шийдвэр энгийн байх шалтгаан олон байна. Аливаа зүйлд хандахдаа хэт нүсэр,
олон хэрэггүй мэдээллийн орчинг үүсгэх нь үндсэн асуудлыг бүрхэгдүүлэх гэмтэй
юм. Энгийн товч, тодорхой үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлж хэвших нь
бидний эрмэлзэх зүйл мөн.
Уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийн асуудлаар судалгаа хийдэг ажилтнууд, мөн энэ
талаар шийдвэр гаргах түвшний хүмүүст үндсэн нэг алдаа ажиглагдаж байна.
Судлаачид УАӨ-ийн талаар хэт нүсэр, практик ач холбогдол багатай судалгаа олон
тоогоор хийж иргэд, олон түмний хандлага, бодол санаанаас холдож, ойлгомжтой
нотолгоотой хэллэгээр ярилцах боломжийг олгохгүй байна. Судлаачид өөрсдийн
хийж буй ажлын хүрээнд “чөтгөрийн гогцоонд” эргэлдэж байна. Зуншлага сайн,
өнтэй өвөлжилтийн үеэр уур амьсгалын өөрчлөлт бага яригдаж, хахир хатуу өвөл,
зуд, хуурай халуун зун, гангийн үеэр илүү яриад эхлэхээр олон нийт гамшгийн
асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай хольж байна.
Шийдвэр гаргах түвшний хүмүүс ч бодлогын алдаа юм уу, эсхүл юу ч хийгээгүйгээс
гарсан аливаа сөрөг бүхнийг УАӨ-тэй холбох хандлага гарч байна. Нэн ялангуяа
дээд түвшний шийдвэр гаргагчдад энэ хамаарна.
Нэг үгээр бол Монголд “Уур амьсгалын өөрчлөлт” гэдэг монстр, эсхүл хэрэгцээгүй
зүйлээ хадгалдаг авдар бий болжээ. Иймд хамгийн энгийн аргаар УАӨ, түүний
дасан зохицох бодлогод хандах шаардлагатай. Хялбар байх тусам шийдвэр гарахад
дөхөмтэй байх болно гэсэн хандлагыг дэвшүүлж байна.
7. Шилдэг орнуудтай хамт нэг зорилгын төлөө!
Төр хамгийн муу менежер боловч түүнтэй хамтран ажиллахаас өөр замгүй! Төр,
түүний төлөөний байгууллагуудтай хамтран ажиллаж чаддаг төрийн бус хүчтэй
байгууллага хэрэгтэй. Гадаад донор байгууллагын шууд дэмжлэгээр УАӨ, түүнд дасан
зохицоход шаардлагатай арга хэмжээний талаар мэддэггүй, сонсохыг ч хүсдэггүй
шийдвэр гаргагчдад судлаачдын хамааралгүй, бие даасан баг эрхэм чухал гэдгийг
онцлон тэмдэглэмээр байна.
Б.Баясгалан