Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороотой хамтран жил бүр зохион байгуулдаг "Бүх цэргийн наадам" боллоо.
Барилдаанд хүчний спорт хороодыг төлөөлсөн 256 бөх уран мэх, арга залийг уралдуулан барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, цэргийн харцага Төрмөнхийн Дүгэрдорж найм даван түрүүлж “Цэргийн арслан” цол хүртлээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Баянзулын Цэдэнсодном дайчин сайхан барилдаж, үзүүрлэн "Жавхлант" чимэг нэмэв.
Зургаа даван их шөвөгт шалгарсан, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, уран барилдаант, аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд "хичээнгүй" чимэг нэмлээ. Түүний барилдаанууд Монгол Бөхийн Өргөөнд цугласан олны цөсийг хөөргөж байлаа. Мөн Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн нэмэх начин Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ “Цэргийн харцага” цолд хүрэв. Их шөвгийн дөрвөн бөх дөрвүүлээ “Алдар” спорт хорооны бөхчүүд юм.
Дунд шөвөгт Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Булган аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарч, "нэмэх" чимэг нэмэв. Мөн Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Тоочингийн Батсүрэн нар “Цэргийн начин” цол хүртлээ.
Т.Түмэндэмбэрэл