Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 10-15-ны хооронд болох ажээ.
Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болох зорилгын дор зохиогддог энэхүү арга хэмжээ энэ удаа Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесийн "ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ" романаар нээлтээ хийх гэж байна.
“Тахлын үеийн дурлал” нь түүний “Зуун жилийн ганцаардал” романаас ч дутуугүй алдаршин, дэлхий дахинаа сая сая уншигчийг байлдан дагуулсан зохиол болж чадсан юм.
Габриель Гарсиа Маркесийг уншигчид шидэт реализмын өнөө цагийн хамгийн суут бүтээл "Зуун жилийн ганцаардал" романаар нь сайн мэддэг. Гэвч Нобелийн шагнал хүртсэнээс хойш гурван жилийн дараа бичсэн “Тахлын үеийн дурлал” нь түүний “Зуун жилийн ганцаардал” романаас ч дутуугүй алдаршин, дэлхий дахинаа сая сая уншигчийг байлдан дагуулсан зохиол болж чадсан юм.
Зохиолчийнхоо бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн бүрэн илэрхийлэл болохын зэрэгцээ "хайрын нэвтэрхий толь"-ийг роман хэлбэрээр хүүрнэсэн гайхалтай бүтээл хэмээн үнэлэгддэг "Тахлын үеийн дурлал" романыг Монсудар хэвлэлийн газар шинэчлэн найруулсан орчуулгаар уншигчдадаа хүргэж байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд уран зохиол уншихын нийгмийн ач холбогдол хийгээд хүмүүсийн хооронд тэр бүр яригдаад байдаггүй сэдвүүдийг номоор дамжуулан хүргэх, Габриель Гарсиа Маркесийг цоо шинээр таних боломжийг уншигчдад олгох аж.
Мөн энэ өдрүүдэд
- “Шок номлол Монголд (1990-оноос хойш)” сэдвээр Зүүн хойд Азийн Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн ахлах судлаач Ш.Энхбаяр лекц, хэлэлцүүлэг зохион байгуулах бол
- Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ИТХ, Нийгмийн бодлогын хороо, Монсудар хэвлэлийн газартай хамтран зохион байгуулж буй “Хүүхдэд зориулсан бүтээлийн уралдаан”-д оролцогчдод зориулсан мэдээлэл,
- Германы зурагт номын зураач Патрициа Тома зочноор оролцох “Сайн зурагт номууд яагаад борлогддоггүй вэ?”,
- Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, багш Кимико Такахаши “Насанд хүрэх шат: Үг яриагаар харилцах чадвар” сэдвээр лекц хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон нийтэд хандсан агуулга, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уншигчидтайгаа санал бодлоо солилцох юм.
“Соён гэгээрлийн өдрүүд” зургаадугаар сарын 10-15-ныг дуустал Интерном номын их дэлгүүрийн Төв салбарт үргэлжлэх бөгөөд арга хэмжээ тус бүрийн мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтойгоос гадна олон нийтэд нээлттэй тул хэн бүхэн оролцох санал бодлоо солилцох боломжтой.