Монгол улсын хүчит гарди, түмэн олны хайртай бөх Пунцагийн Сүхбат агсны нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан өчигдөр Баянхонгор аймагт болж өнгөрлөө. Улсын харцага Д.Батболд, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Т.Бэгзсүрэн тэргүүтэй 64 бөх барилдав. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох торолгүй түрүүлж 3 сая төгрөгийн бай гардлаа. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Бүрнээгийн Баянмөнх үзүүр булааж 2 сая төгрөгийн бай хүртжээ. Их шөвөгт улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар шалгарч 1 сая төгрөгийн бай авчээ.
Монгол улсын гавьяат тамирчин П.Сүхбат чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирч, төрийн их баяр наадамдаа завсаргүй 7 жил дунд шөвгийн наймаас дээш гарч барилдсан алдарт бөх билээ.