Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдааны дараагаар Г.Дэмүүл арслангийн идэр залуу насандаа өргөж байсан чулууг өргөх тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү чулууг арслангийн хөшөөний өмнө байрлуулахдаа жинлэж үзсэн бөгөөд 380 кг татдаг ажээ. Уг чулууг уяагаар хүлж өргөхөөр болсон бөгөөд бөхчүүд хоёр хоёроороо нэг баг болж нийт долоон баг оролцов.
Чулууг хэр удаан хугацаанд өргөснөөр тэмцээнийг дүгнэсэн бөгөөд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаа, Өвөрхангай аймгийн арслан Б.Цэдэнсодном нарын баг 30.65 секунд өргөж, тэргүүн байрт шалгарав. Улсын заан Т.Санчир, улсын начин Ц.Одбаяр нарын баг 10.50 секунд, улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат нарын баг 8.55 секунд өргөж удаах байрт шалгарсан юм.
Т.Түмэндэмбэрэл