Амиа хорлолтын тоо жил ирэх тусам өсөж, улс үндэстэн, соёл, шашин шүтлэг, жендер, анги давхарга харгалзахгүй өртдөг болжээ.
2019 оны байдлаар дэлхий даяар жилд дунджаар 800 мянган хүн амиа хорлосон бөгөөд энэ тоо 2016 онд 793 000 байжээ. Өдгөө өдөр бүр 40 секунд тутам нэг хүн амиа егүүтгэдэг аж.
Амиа хорлолтын түвшин зүүн Европ болон төв Африкийн орнуудад их байгаа бөгөөд жагсаалтыг Литви улс тэргүүлж байна.
Литви улс нь зүүн хойд Европт байрлах 65,3 мянган км2 газар нутагтай, Балтын тэнгисийн улс ба 2,8 сая хүн амтай юм. 2011 онд 3 сая гаруй хүн амтай байсан тус улс Европын холбооны хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг аж.
Харин амиа хорлолтын түвшин хамгийн бага орон нь Антигуа ба Барбуда гэх Карибын тэнгисийн арлын орон юм. Тус улс ердөө 104 мянган хүн амтай бөгөөд хоёр жилд нэг удаа л амиа хорлох тохиолдол илэрдэг аж. Жагсаалтаас үзэхэд арлын орнуудад амиа хорлох хандлага харьцангуй бага байна.
Харин манай улс энэ жагсаалтын 40-р байранд жагсдаг бөгөөд жилд 100 мянган хүн тутамд 13 хүн амиа хорлодог байна.
Амиа хорлох шалтгааныг нийгмийн дарамт шахалт гэхээсээ илүү хувь хүний сонголт болон хөндлөнгийн хүний ятгалт, зөвлөмж хэмээн “mydeath-mydecision” байгууллага үзэж байгаа юм.
Эх сурвалж: WHO.int