Өнөөдөр хүүхдийн инээд хөөр цалгиж, өнгө өнгийн тоглоом, наадгай, чихэр жимс алагласан хүүхдийн баярын өдөр. Хүүхдийн баяр гэлтгүй эхийн алдар одон гардуулах, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн гээд олон үйл явдал, баяр давхацсан энэ өдөр дулаахан бас гэгээлэг байна.
Эхийн алдар одонгоо Ерөнхийлөгчөөс гардсан ээжүүд, одонтой ээжийг тосон баярлуулах гэсэн олон Чингис хааны хөшөөний урд шатан дээр овоорч, хүүхдээ баярлуулж, тоглуулах гэсэн эцэг эхчүүд, дураараа дургиж, юу хүссэнээ хийх гэж тэмүүлсэн хүүхэд багачууд Сүхбаатарын талбайд дүүрэн.
Талбайн урд хэсэгт зассан тайзан дээр хүүхдэд зориулсан дуу, бүжиг, тоглолт болж, тойрсон цагаан асруудад хүүдийн тоглоом, чихэр жимс худалдаалж, тэднийг зугаацуулах тэмцээн уралдаан зохиож буй харагдана.
Энэ үед аавтайгаа явж байсан нэгэн хүүгээс баярын сэтгэгдлийг нь асуулаа. Таван настай Бямбадорж хүү “Би хүүхдийн баяраар робот бас дээрээс нь пүүз авмаар байна. Надад ээж аав хайртай гэж хэлбэл гоё байдаг. Жаахан байхдаа энд ирж байсан юм шиг л санагдаад байна даа. Хэрэв шидтэн гарч ирээд миний гурван хүслийг биелүүлье гэвэл би өндөр болоод, уралдааны машин авна, бас намайг цэрэг болгоорой гэж хэлнэ” хэмээн инээмсэглэн ярив.
Бужигналдсан олон дунд явахад юу эс тохиолдох вэ. Идэж байсан зайрмагаа унаган уйлж буй жаал, дугуй унан хүмүүсийг сүлжиж явах хүү, хийн гулсуур дээр тоглохыг хүссэн охин, шаараа алдчихаад араас нь элдэж буй хүүхдүүд гээд энд нэг нь инээж байхад тэнд нэг нь уйлж байх жишээтэй.
5 настай охин “Би хүүхдийн баяраар барби авмаар байна. Ээж аав надад хайртай шүү гэж хэлбэл гоё” хэмээн баярын өдрийнхөө сэтгэгдлийг хуваалцав.
Хоёр бяцхан жаалуудаас энэ үгийг сонсоод эцэг эхчүүд хүүхдэдээ өдөрт хэчнээн удаа “хайртай” гэж хэлдэг бол гэсэн бодол зурсхийлээ. Энэ тэдний сонсох дуртай, хамгийн сайхан үг нь бололтой.
Энэ зуурыг бодож явтал нэгэн содон зүйл нүдэнд тусав. Үнэгүй тэврэлт. Олны дунд өөрсдөө баярлахаас гадна бусдыг баярлуулахыг хүссэн хүүхдүүд ч байлаа. Тэдний нэг нь хүмүүст үнэгүй тэврэлт бэлэглэж буй эдгээр хүүхдүүд юм.
Тэдний нэг болох долоон настай Агиймаа “Би хүүхдийн баяраар кино театр орохыг хүсэж байна. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол хичээл” гэв. Шидтэний гурван хүсэлд гурвууланд нь кино үзнэ гэж хариулах байсан энэ охин кинонд бас кино театрт үнэхээр их дуртай аж. Энэ мэтчилэн бяцхан хүүхдүүдийн инээд хөөр цалгиж, дуу нь хадсан хүүхдийн баяр үргэлжилсээр...