Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэгт “Жаргалтай үрс” эх үрсийн баярын өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ өдөр хүүхдүүд тоглож, тоглолт үзэж гишүүнээсээ бэлгээ гардан авч баярлан өнгөрүүлдэг.
Арга хэмжээний үеэр "Тэмүүжингийн андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүн Н.Учрал хандивлаж, "YES MPP" Энтрепренер залуучуудын холбооны залуусын зүгээс 20 азын сугалаа сугалуулан, тоглоом, хадгаламжийн дэвтэр бэлэглэлээ. Нийт 500 гаруй зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна.
“Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн багачууд авьяасаа үзүүлж, бэлгээ аван, багш нартайгаа сурсан мэдсэнээ толилуулж, тоглолтоо үзэж баярлан өнгөрүүллээ. Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачуудын Жаргалтай үрс баярын өдөрлөг инээд хөөр дүүрэн сайхан боллоо.